Манай
улсад жилд дунджаар 440 орчим мянган жуулчин ирдэг гэсэн албан бус
тоо баримт байх. Ерөнхийдөө л 400 дотор хэлбэлздэг гэдгийг жил бүрийн
тоо баримт харуулдаг. Харин сүүлийн жилүүдэд жуулчдын тоо бага
багаар буурч байгаа гэсэн харамсалтай мэдээ байна. Гэхдээ яаран
50, 100-гаар буурчихсан юм биш. 10, 20-оор л буурч байгаа бололтой
юм. Тоо баримтаас хархад шүү дээ. Хэрвээ манай улс аялал жуулчлал
хөгжүүлэхэд анхаарч, дорвитой ажил хийхгүй бол байдал улам ч дордож
болох юм.
Яг үнэндээ цаасан дээрх тоо баримт Монголд жилдээ 400 гаруй мянган жуулчин ирж байгаа гэсэн тоо байгаа түүнээс хэд нь жуулчлалын виз даруулж ирсэн Хятад ажилчид байгааг ч нарийн ялгаж чадаагүй л байна. Ерөөс манай улс мал аж ахуйгаас хамаарсан эдийн засагтай, түүндээ хамаг хөрөнгө оруулалтаа хийдэг байсан. Сүүлдээ уул уурхайгаас хамааралтай болж, толгойтой болгон нь газар ухсан.
Үүнээс өөр мөнгө олж болох, эдийн засагт хөшүүрэг болох олон салбар байхад огт анхаараагүй гэхэд болно. Оюутолгой, Тавантолгойн баялгаар хоёр сая хүнээ торгонд хөлбөрүүлж, тосонд умбуулж, жаргалын дээдийг эдлүүлэх юм шиг "уран донгодоод” байсан нь "үлгэр” гэдэг нь тодорхой болчихоод байгаа. Гэтэл аялал жуулчлал гэдэг ямар их мөнгө хөрөнгө олж, босгож болдог салбар вэ гэдгийг дэлхийн олон орон харуулж байна.
Өндөр хөгжилтэй орнуудын хувьд аялал жуулчлал гэдэг нь зөвхөн жуулчин хүлээн авч, үдэх үйл ажиллагаа биш. Хүмүүсийн аялж зугаалах, хоол унд, үзвэр үйлчилгээ, цэнгээний болоод буудаллаж хоноглох газрууд гэх мэт олон салбарын үйл ажиллагаатай холбож үзэх болжээ. Тэд эдгээр үйлчилгээг нэгдсэн нэг зохион байгуулалтад оруулан бүтээлч эдийн засгийг бий болгож тусгайлан томъёолсон бодлого боловсруулан ажиллаж байна.
Харин хөгжиж буй орнуудад огт өөр. Хуучин эдийн засагт нь ямар салбар ноёлж байна гэдгээс хамаарч эрхзүйн зохицуулалт нь ч өөр. Жишээ нь, Монголд мал аж ахуй, хөдөө аж ахуй, уул уурхай гэх мэт салбарын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт аль эртнээс л зонхилж байсан. Тиймээс 1990-ээд оныг хүртэл аялал жуулчлалын салбарыг капиталистуудын зугаа цэнгэлийн үйл ажиллагаа гэж ойлгон, төрөөс бодлогоор дэмжлэг үзүүлж байгаагүй.
Одоо ч түүнээсээ гарч чадаагүй гээд хэлчихэд буруудах юм алга. Мөн аялал жуулчлал гэдгийг жуулчин хүлээж аваад, үдэх гэсэн хоёрхон маршрутаар л ойлгож байгаа. Үүнээс нь болж Монголыг зорих, дахин ирэх жуулчдын тоо аяндаа л багасч байна. Монголд жуулчид ирээд аялж зугаалах, цэнгэх, буудаллаж хоноглох, үзвэр үйлчилгээг тэгш хүртэж чаддаггүй. Тэр дундаа хөдөө орон нутагт аялал жуулчлалын салбар түй ч хөгжөөгүй гэхэд болно. Уг нь манайх хөдөө орон нутагтаа аялал жуулчлалыг утгаар хөгжүүлж, тухайн орон нутагт нь орлого энэ тэрийг нь өгдөг болмоор байгаа юм.
Жуулчдад зориулагдаагүй жуулчлалын маршрут
Ер нь Монголыг зорьж ирж байгаа жуулчид нүүдэлчдийн ахуй соёлыг л үзэх гэж ирж байгаа шүү дээ. Түүнээс биш Улаанбаатарт байгаа шилэн барилгыг л харахаар ирэв гэж. Яах вэ, улсын наадам үзэх гэж ирж байгаа хүн бий л байх. Гэхдээ л тэд хөдөө нутаг, цэвэр агаар, цэнгэг ус, нүүдлийн мал аж ахуйг илүү сонирхоно. Сумын наадам улсынхаас илүү сонирхолтой байж таараа. Гэтэл жуулчдад зориулаад аятайхан орчин бий болгочихсон газар алга.
Тухайлбал, жуулчид хөдөө явахад зам зуур бие засах газар олддоггүй гэж байгаа. Гадныхан угаасаа суурин соёлтой хүмүүс. Боловсон бие засах газар хэрэглээд сурчихсан. Манайхан шиг хээр гадаа хаа хамаагүй бие засаад яваад байдаг хүмүүс биш. Тийм болохоор Дорнодын талд явж байсан ч хээр гадаа бие засдаггүй гэж байгаа. Гэтэл хөдөө боловсон бие засах газар байхгүй байна. Хээр хөдөө битгий хэл аймаг, сумын төв дээр ч бараг л байхгүй шүү дээ.
Европын орнууд шиг хэдхэн миль газар яваад л нэг суурин байхгүй болохоор хөдөө хээр боловсон бие засах газар байгуулна гэдэг ч юу л бол. Гэхдээ л ядаж модон жорлон ч болов барьчих хэрэгтэй шүү дээ. Шийдэж болох л асуудал. Түүнээс гадна хамгийн чухал асуудал бол зам. Сүүлийн ганц хоёр жилд Улаанбаатар хоттой бүх аймгийн төвөө засмалаар холбохоор ажиллаж л байна. Эхнээсээ сайн, муу замтай болох нь болсон.
Гэхдээ л жуулчдын очиж үзэхийг хүссэн байгалийн үзэсгэлэнт газар очиход энхэл донхолтой замаар давхиж, элэг бөөрөө сугалах шахаж байгаа нь үнэн. Дээрээс нь манайд зам заасан тэмдэг тэмдэглэгээ гэж байхгүй. Тэр дундаа говьд бол шөнө орой төөрөхгүй явна гэж үгүй. Уг нь уул уурхай утгаараа хөгжиж байгаа газар засмал замаар сумдуудаа холбочихдоггүй юмаа гэхэд 50 км тутамд зам заасан самбар байрлуулчихад болохгүй юм алга.
За тэгээд хөдөөд жуулчид буудаллаад амарчих аятайхан газар тун ч хомс доо. Жуулчны бааз нэртэй хэдэн гэр л байна. Тэр нь олигтой үйлчилгээ байхгүй. Үзвэр гэхээр юмгүй. Ганц нэг морин хуурч, хөөмийч байвал их юм. Гэх мэтээр аялал жуулчлал ердөө л нэг ёс төдийхөн л байгаа.
Манай улсад жилдээ ирж байгаа жуулчдын ихэнх нь буцаж ирэхгүй байна гэсэн судалгаа байгаагийн шалтгаан нь ерөнхийдөө энэ гээд хэлчихэд буруудахгүй байх. Ер нь тэгээд ч шороон замаар манаргаж манаргаж очоод, ганц хийд, чулуу, нуур үзчихээд, сувинер зарж байгаа нөхдүүдээс өөр олигтой үйлчилгээ байхгүй байхад яасан ч гэж буцах ирэх юм билээ. Жуулчдад зориулагдаагүй жуулчлалын бүсүүд нэг иймэрхүү.
Хөгжилтэй орнууд шиг сэтгэе
Судалгаа хийж үзэхэд ирсэн жуулчдын ихэнх нь нутагтаа очоод ойр дотныхондоо Монгол руу аялахыг санал болгоно гэж хариулсан байдаг аж. Харин дахиж ирнэ гэж тун цөөн хүн хариулсан байгаа юм. Тэгэхдээ Монголоос хамгийн их сонирхол татсан зүйл нь малчин иргэдийн зочломтгүй зан байсан тухай олон жуулчин ярьдаг аж.
Үнэндээ манай малчид юу байгаагаараа дайлаад, цайлаад гаргадаг. Үнэ төлбөр гэж авахгүй, ахуй соёлоо танилцуулдаг. Энэ бүхнийг үзчихээд зарим нь буцаж ирэх хүсэлтэй байдаг бол ихэнх нь нутагтаа очоод ойр дотныхон, найз нөхөддөө ярьж, Монгол руу аялахыг санал болгодог. Үндсэндээ Монгол Улс өөрөө аялал жуулчлалын брэнд гэсэн үг. Түүнээс биш дэлхийн долоон гайхамшиг гэдэг шиг агуу урлагийн бүтээл манайд байхгүй.
Хэдэн хийд, наадам үзэх гэж ирдэг жуулчин ч гэж юу байх билээ. Зөвхөн монгол ахуй, нүүдлийн соёл, малчдын зочломтгой зангийн хүчинд бид жилдээ 400 мянган жуулчин хүлээж авдаг гэсэн худал, үнэн нь мэдэгдэхгүй тоо баримттай л сууж байгаа шүү дээ. Жил ирэх тусам малчин иргэдийн энэ байдал өөрчлөгдөж байгаа. 5-6 жилийн дараа гэхэд жуулчинд зүгээр л хоол унд өгөөд, дайлаад, цайлаад байж байх малчин олдох уу.
Ядаж байхад уул уурхайн балгаар малчдын тоо цөөрч, залгамж халаа алдагдаж байна. Өнөөх Монгол гэдэг брэнд аяндаа алга болчих гээд байна шүү дээ. Тийм учраас бид арай өөр брэнд гаргаж ирэх хэрэгтэй байна. Энэтхэгийн Таж махал, Хятадын Цагаан хэрэм гэдэг шиг л. Хөгжилтэй оронд яаж аялал жуулчлал хөгжүүлж байна, тэр жишгээр явж байж буураад байгаа жуулчдынхаа тоог нэмэх юм биш үү.
Магадгүй үлэг гүрвэлийн музейгээрээ гайхуулж болж байна. Улаанбаатарт нэг музей байгуулна гээд л яриад байгаа. Хэзээ ч юм, бүү мэд. Уг нь бол энд тэндээс үлэг гүрвэлийнхээ ясыг цуглуулаад аваад ирвэл нэг битгий хэл нэлээд хэдэн музей байгуулчихад болмоор л юм билээ. Тийм болохоор Улаанбаатараас гадна Өмнөговь аймгийн Мандах суманд өөр нэг музей байгуулчихмаар санагдсан.
Тэнд хадан дээр гарсан сүрэг үлэг гүрвэлийн мөр байж байна. 19 мянган мөр байдаг юм билээ. Тэр хавьд музей бариад, бүр парк байгуулчихвал дэлхийд бид Монгол гэдгээсээ өөр брэндтэй болж болно. Үлэг гүрвэл нь энэ байна, чулуужсан өндөг нь ийм, мөр нь энд байгаа гээд үзүүлээд, цогц юм хийчихвэл жилдээ 400 мянга байтугай жуулчин ирэх боломжтой шүү дээ. Тэгээд жинхэнэ араг ясыг нь тавихаас гадна хиймэл үлэг гүрвэлээр дүүрсэн парк байвал бүр ч гараад өглөө.
Ядаж л энэ мэтээр сэтгэж, зүтгэж, бүтээн байгуулахгүй бол бид Ази дотроо ч аялал жуулчлалаар өрсөлдөж чадахааргүй болоод байна. Азийн 26 орон аялал жуулчлалын өрсөлдөх чадвараар эрэмблэгдсэн байдгаас манайх голдуу 19 дүгээр байрт жагсдаг гэж байгаа. Цаашид энэ янзаараа, ахуйдаа л найдаад байвал 26 дугаар байр руу үсэрч магадгүй нь.
Тиймээс одооноос аялал жуулчлалын брэндүүдийг бий болгомоор байна. Үлэг гүрвэлээ, Хөвсгөлийнхөө байгалийг, Булганыхаа айргийг, эртний түүх Хархорум хотоо. Бидэнд дэлхийд гайхуулах байгаль эх, хүний гараар бүтсэн гайхамшгууд ч байгаа шүү дээ. Гагцхүү хөгжилтэй орон шиг л сэтгэдэг болмоор байна.
Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3586
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих