-Азтан болсонд нь баяр хүргэе. Ямар хонжворын эзэн болсон бэ?
-Баярлалаа. Galaxy TAB S6 Lite-ийн азтан болсон байна.
-"Витамин ₮” аянд оролцох эрхээ хэрхэн авсан бэ?
-Миний хадгаламжийн хугацаа дууссан учраас хадгаламжийн хугацаагаа сунгасан. Энэ үед надад сугалааны эрх үүсэж, аянд оролцох эрхтэй болсон.
-Хадгаламж нээгээд удаж байна уу?
-Голомт банканд 2 жилийн өмнө хадгаламж нээсэн.
-Анх хуримтлал үүсгэх болсон шалтгаан нь юу байсан бэ?
-Би одоогийн байдлаар Голомт банканд хэд, хэдэн хадгаламж нээлгэсэн байна. Хадгаламж тус бүрийг зарцуулах зорилго нь өөр. Харин хамгийн анх Голомт банканд хадгаламж нээлгэхдээ байр авах зорилгоор нээлгэсэн. Одоо эхний хадгаламж маань зорилгодоо хүрэхэд тун ойрхон байна.
-Хуримтлалыг зуршил болгож чадсан хүний хувьд хуримтлалын ач холбогдлыг юу гэж боддог вэ?
-Ер нь эрсдэлтэй, хүнд үеийг даван туулах бэлэн мөнгөтэй, хуримтлалтай байх нь хамгийн чухал юм. Харин иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн зөв зуршилд уриалж буй "Витамин ₮” аян бол зөв зүйтэй аян гэж бодож байна.
Б.Номин-Эрдэнэ: Хуримтлуулж чадвал тухайн мөнгөө үржүүлээд, илүү хэрэгцээтэй, том зүйлд зарцуулах боломжтой болдог
-Баяр хүргэе. Ямар хонжворын азтан болсон бэ?
-Номин худалдааны төвийн 100,000₮-ийн эрхийн бичиг хожсон.
-Хэрхэн "Витамин ₮” аянд оролцох сугалааны эрхтэй болсон бэ?
-Шинээр төгрөгийн, хугацаатай хадгаламж нээгээд сугалааны эрхтэй болсон.
-Анх удаа хадгаламж нээж байгаа юу?
-Ер нь хадгаламжтай. Би өмнө нь дандаа богино хугацааны хадгаламж нээдэг байсан. Харин энэ удаа байр авах зорилгоор шинээр урт хугацаатай хадгаламж нээж, мөнгөө хийсэн.
-Өмнө нь дандаа богино хугацааны хадгаламж нээж байсан гэлээ. Богино хугацааны хадгаламжаа юунд зарцуулдаг байсан бэ?
-Суралцаж, өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулдаг. Англи хэл сурахыг хүссэн болохоор сургалтынхаа төлбөр төлөх зорилготой хадгалж байсан. Харин одоо Англи хэл маань ч сайжирч, IELTS-ийн шалгалтаа өгөхөөр бэлдэж байна.
-Залуу хүн зорилготой хуримтлуулж байгаад нь баяртай байна. Өөрийн тань хувьд хуримтлал зуршил болж чадсан байна шүү дээ. Бусад залуучууддаа зориулаад хуримтлалын давуу талыг хуваалцаач?
-Хүн байгаа мөнгөө өөр зүйлд зарцуулж, жижиг зүйл худалдаж аваад дуусдаг. Хуримтлуулж чадвал тухайн мөнгөө үржүүлээд, илүү хэрэгцээтэй, том зүйлд зарцуулах боломжтой болдог.
-"Витамин ₮” урамшуулалт аяны ач холбогдлыг юу гэж бодож байна вэ?
-"Витамин ₮” аян урамшуулалтай байгаа учраас хүмүүс хадгаламжийг илүү их нээлгэх байх. 100,000₮ тутамд 1 сугалааны эрх гэхээр бүр боломжийн санагдаж байгаа. Зүгээр над шиг мөнгөө хадгалаад явж байхдаа хүүгээ ч бодуулна, азтан ч болох боломжтой учраас иргэдийн хувьд давуу талтай гэж бодож байна.
Та ч бас хуримтлалаар санхүүгийн дархлаагаа дэмжин "Витамин ₮” урамшуулалт аяны азтан болох боломжтой. "Витамин ₮” аянд хэрхэн оролцох зааврын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
#СанхүүгийнДархлаагааДэмжье #Витамин₮
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих