Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар "давхар дээл”-тэй холбоотой заалтыг хэлэлцэх байсан ч өнгөрсөн сард тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Харин энэ сарын 17-нд болох товтой байснаа дахиад хойшлуулах чимээ гарч эхэллээ. Учир нь зарим эх сурвалжийн хэлж буйгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс "давхар дээл”-ийг дэмжихгүй байгаа бөгөөд нийт ард иргэдээс санал асуулга явуулж, хэлэлцүүлэг хий гэх утгатай мессежийг МАН-ынханд дамжуулсан гэнэ.
Учир нь, өмнөх удаа эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхийн тулд төслийн танилцуулах хэлэлцүүлгийг 21 аймаг 9 дүүрэгт зохион байгуулж, 306 мянган иргэний санал хүлээн авч байсан.
Тэгэхээр МАН-ынхан "давхар дээл”-нд дурлаж, шунаад, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, гомдол гаргасан нөхдийг "балиашиглаж”, Үндсэн хуульд өөрчлөлт хийх гэж байгаа бол өмнөх шиг 21 аймаг 330 сумаар явж ард түмнээсээ асуух хэрэгтэй болж байна даа.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих