Дорнод аймгийн төв Чойбалсан хотын гэр хорооллын эгнээ гудамжийг бүрэн гэрэлтүүлэх ажил өнөөдрийн байдлаар 50 хувьтай үргэлжилж байна. Харин Чойбалсан хотын гудамжны гэрэлтүүлэг 90 хувьтай байгаа гэж "Гэрэл сэтгэмж” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
Аймаг орон нутгаас ард иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч байгаа юм. Тухайлбал,орон сууцны дундах замуудыг нэг чиглэлийн урсгалтай болгон, автомашины зогсоолуудыг хийж, уулзваруудын эргэлтийн радиусыг өргөтгөөд байна. Мөн орон сууцны ар талд гэрэлтүүлэг, камержуулалт бүхий авто зогсоол шинээр барих ажлыг эхлүүлээд байгаа юм.
Нийтийн орон сууцны барилгуудын дээврийн засварт 2018-2020 онд гэхэд орон нутгийн болон ОНХС-гийн 1.6 тэрбум хөрөнгөөр орон сууцны 33 байрны дээврийг бүрэн засварлажээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих