Дорнод аймгийн хэмжээнд СӨБ-ын хамран сургалт 90хувьд хүрлээ. Өнгөрсөн онд л гэхэд боловсролын салбарт сургууль нэг, цэцэрлэг тав, дотуур байр гурав, соёлын төв дөрөв, музейн барилга буюу нийт 14 барилга ашиглалтад орсон байна. Зарим барилгын ажил дуусах шатандаа үргэлжилж байгаа юм. Ийнхүү шинээр сургууль, цэцэрлэгүүд ашиглалтад орсноор сургууль, цэцэрлэгийн хүртээмж сайжирсан гэж БСУГ-аас мэдээлэв.
Дорнод аймгийн ЕБС-ийн 12-р анги төгсөгчид ЭЕШ-ын оноогоор Монгол Улсын хэмжээнд тэргүүлсэн амжилтаа жил бүр бататгаж, боловсролын салбар бага, дунд боловсролын сургалтын чанараараа 21 аймгаас нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Аймгийн хэмжээний бүх сургуулийг боловсон ариун цэврийн байгууламжтай болгон, сургууль, цэцэрлэгүүд интернэтэд холбогдож, гадна, дотор орчныг бүрэн камержуулж, бүх сургууль, цэцэрлэгүүдэд "Багш хөгжлийн төв”-ийг байгуулаад байгаа аж, Түүнчлэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, гэр хорооллын бүсэд газар шинээр олгох асуудлыг бүрэн зогсоожээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих