Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар өрнүүлж буй "Илүүдэл жингүй- Эртэч Монгол” аянд Дорнодчууд нэгдлээ. Өнөөдөр өглөө Засаг дарга М.Бадамсүрэн аянд нэгдэж, бүх насны иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжин, эрүүл зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийг уриалав. Энэхүү аян хоёрдугаар сарын 16-наас зургадугаар сарын нэгэн хүртэл орон даяар өрнөж байгаа юм.
Дорнод аймгийн 14 сумын Биеийн тамир, спортын байгууллага, соёлын төв зэрэг заал, танхимыг өглөө бүр 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгосноор иргэд идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих