
Тодруулбал Онцгой байдлын Ерөнхий газар энэ сарын 20-ны өдөр 10 жилийнхээ ойн хүрээнд Шадар сайдын харьяа зургаан агентлагуудын дунд спортын тэмцээн зохион байгуулжээ. Уг тэмцээнд ШӨХТГ-ын баг хамт олон хоёрдугаар байрт шалгарч шагналаа угааж наргисан аж. Гэтэл энэ үеэр тус газрын нэгэн дарга согтуурч Улсын ахлах байцаагч У.Батсуурь руу стакан шидэж биед нь гэмтэл учруулсан байна. Зодуулсан байцаагч эл зодооны хэргийн талаар гомдолтой хэмээн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гарган дээрх даргад эрүүгийн хэрэг үүсгүүлжээ.
Эл зодооны хэргийг ШӨХТГ-ынхан ихэд нууцалж мэдээллийг гадагшаа гаргахгүй байх үүргийг О.Магнай даргаасаа авч амаа хамхиж байгаа аж. Тиймээс бид дараагийн дугаартаа ажилтнаа зоддог дарга хэн бэ гэдгийг мэдээллэх болно.
Эх сурвалж:


URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3599
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих