Монгол улсын нутаг буюу тодруулбал одоогийн Дорнод аймгийн төвөөс хойш 130 км газарт нууц хот байсан нь саяхныг хүртэл тус хот газрын зураг дээр тэмдэглэгдээгүй байлаа. Тус нууц хотын нэрийг Эрдэс гэдэг бөгөөд угтаа тус хотын газар доор Оросоос цаазын ял авсан хоригдлуудыг авчирч ажиллуулдаг байв. Тэд ирээд нэг сар болоод амь тавьдаг байсан гэх нь бий. Энэ бол цөмийн зэвсгийн гол түүхий эд болох уран олборлодог байсан Мардайн уурхайн түүх юм. Бодит түүхийн зах зухаас дүрслэн нэгэн кино мэндэлжээ.
Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн Этик продакшны бүтээл "Мардай” уран сайхны кино гарсан цагаасаа хойш 3-н долоо хоногийн турш кино театруудын Box Office-ийг тэргүүлсээр байна.
2 жилийн нөр их хөдөлмөр шингэж ямарч алдаагүй усыг нь шавхсан сайн бүтээл болж чадсан нь үзэгчдийн сэтгэгдэлээс харагдах буй за.
Тус кино хөдөө орон нутгуудаар нээлтээ хийж эхэлсэн бөгөөд үзэгчидийн тоо их байгаагаас тасалбар хүрэлцэхгүй зарим газар олдохгүй байгаа юм.
Хүлээлт өндөртэй байгаа тус киноны тасалбар эрчимтэй борлуулагдаж байгаа тул үзэгч та бүхнийг амжиж үзэхийг уриалж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих