МУБИС-ийн Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, 2014-2015 оны
хичээлийн жилийн сургалтын төлбөрөө тогтоожээ. Хуралдаанаар ирэх
хичээлийн жилд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт II-IV дамжаанд
суралцагчдын сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилийнхээс 15 хувиар
нэмэгдүүлэхээр болсон байна. Ингэснээр 1.240.000 төгрөг төлж байсан
бакалаврын төвшний суралцагч дараа жил 1.426.000 төгрөг төлөхөөр
болж байгаа юм. Бусад төрийн их сургуулиуд сургалтын төлбөрөө хэдэн
хувиар нэмэхээ удахгүй шийдвэрлэх аж.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3605
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих