ХЗДХЯ-наас Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг санаачилж, энэ долоо хоногт парламентаар хэлэлцүүлж буй юм. Уг хуулийн төслийг иргэдэд ээлтэй байдлаар засан сайжруулах шаардлага үүссэн гэдгийг хууль санаачлагчдын зүгээс онцлоод байгаа юм. Нийтэд хамаарах олон заалтууд уг хуулйн төсөлд багтсан бөгөөд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн асуултад хариулт өгөв. Тэрбээр, торгуулиа төлдөггүй жолооч нарын асуудлаар дараах тайлбарыг хийлээ. Тэрбээр "Хуульгүй нийгэмд амьдарч байгаа юм шиг ингэж явж болдог юм уу. Зарим нь өдөр тутамдаа нэг ч хууль зөрчихгүй ажиллаж, амьдраад болоод байдаг. Гэтэл бусад нь ширэнгэд төрсөн юм шиг байх юм. Гадаадад хууль зөрчсөн бол торгуулийн мэдэгдэл завсаргүй ирдэг. Түүнчлэн сэтгүүлч, комедиан нарын элэглэл бол доромжлол биш. Гэтэл зарим хүн бусдын зургийг газарт хаяад дээр нь бие засаж байна. Ингэж болох уу. Сэтгүүлч нарт анхааруулахад та нар доромлох гэдэг заалтаар шийтгүүлэх нэг ч заалт байхгүй шүү. Доромжлох гэдэгт Улсын Дээд шүүхийн тайлбар бий. Түүнээс биш хошин шогийн жүжигчид бусдыг элэглэж байгаа, сэтгүүлч, комедиан, иргэдийн шүүмжлэл, хардах эрхээ эдлэж байгаа үйлдэл бол доромжлол биш" гэлээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=36050
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих