Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчнийг сурталчлах өдөрлөг Баянтүмэн суманд боллоо.МонголУлс энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдууландээрх өдөрлөгийг зохион байгуулсан байна.Өдөрлөгт Зэвсэгт хүчний 327 дугаар анги байлдааны зэвсэгт техник, ажил үүргийн онцлогийг илтгэсэн зэвсэг техникийн үзэсгэлэн, хугацаат цэргийн албан хаагчдын жагсаалынболонгардан тулааны үзүүлэх тоглолт, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хөгжмийн салаа үлээвэр найрал хөгжмийн тоглолтоо сонирхуулав.
Ташрамд дуулгахад, манай улсНҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээсэн цэргийн алба хаагчийнхаа тоогоор тэргүүлдэг 24 орны нэг юм. 2002 онд анхны хоёр цэргийн ажиглагч офицерыг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс руу илгээснээс хойш өнөөг хүртэл давхардсан тоогоор нийт 25мянганцэргийн алба хаагч, тэдгээрийн дотор 800 орчим эмэгтэй цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих