Монголчуудад нэг муухай зан байна. Энэ зан зуны улиралд тэр дундаа аялал зугаалгын үеэр асар их ажиглагдах юм. Юу гэвэл, зуны гурван сарын турш хөдөөг зорино, зугаална. Зүгээр нэг зугаалахгүй нутаг ус, малчин хамаатан садандаа очно. Очихдоо хотын хамаг л "хог”-ийг хамаад хөдөөнийхөнд тараах юм. Хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй чихэр, шоколаднаас эхлээд бөөн будаг болсон ундаа жүүсээр хөдөөнийхний хөхийг хуурна. Хөдөө амьдардаг гэхээрээ л аар саархан чихэр боов, эрээн мяраан хятадын бараанд баярладаг хүмүүс байддаггүй юм шүү дээ. Цаг үе өөрчлөгдөж, цахим хувьсгал явагдчихаад байна. Ах дүү, амраг садандаа очихдоо аятайхан бэлэг бэлдчих хэрэгтэй шүү дээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=36148
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих