Сүүлийн үед бороо хур их байгаагаас тай холбоотойгоор Хэрлэн голын түвшин эрс нэмэгдэж үерлэх байдалтай байна. Өнгөрөгч амралтын өдрөөр голд орж тоглож байсан 5 дугаар ангийн хоёр хүүхэд осолдож нэг нь амь насаа алджээ. Хүүхдүүдийг осолдох үед голын эрэг хавьд элсэлтийн шалгалт өгөхөөр Баян-Уулаас ирсэн хүүхдүүд авхаалж самбаа гарган нэгнийх нь амийг аварсан ч нөгөөхөд нь тусалж хүчрээгүй байна. Гол ус ийм аюултай байгаа учир эцэг эхчүүд үр хүүхэддээ анхаарал тавьж хаана юу хийж байгааг нь хянах хэрэгтэйг дээрх харамсалтай осол дохио болголоо.
ДОРНОД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3615
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих