Хувийн оёдлын цехээс эхлээд томоохон салонууд үндэсний хувцасны
захиалга авахаа зогсоожээ. Өнгөрсөн оны наадмын гоёлын бренд хүннү зах,
завсарын өнгөтэй дээл байсан. Мөн торгон малгайг их өмссөн. Харин энэ
жил ямар байхыг сонирхлоо.
Том хээтэй торгоны худалдан авалт ихэсчээ
Бүсгүйчүүд
түрүү жилийн наадмын дээлээ цулгуй голдуу торгоор хийлгэсэн бол энэ онд
том хээтэй торго сонирхож байгаа тухай торго, бес барааны дэлгүүрийнхэн
хэлж байна. Харин суурь енгө нь гүн цэнхэр, ногоон, улаан гэх мэтийн
байвал илүү загварлаг, дэгжин харагдах гэнэ. Үнийн хувьд энэ төрлийн
торго чанараас хамраад 15-68 мянган төгрөгийн хороонд хэлбэлзэж байгаа
юм байна.
Улсын баяр наадам дөхсөнтэй холбогдуулан торго
худалдаалах цэгүүд хөл хөдөлгөөн ихтэй болжээ. Иргэд "Нарантуул" зочид
буудлын замын эсрэг талд байрлах "Тосон" торго, бөс барааны дэлгүүрээр
үйлчлүүлэх нь элбэг аж. Урт цагаан болон Улсын их дэлгуүр орчмын
оёдблчид ч гэсэн тус дэлгүүрээс торго авахыг санал болгож байсан юм.
Учир нь эдний торго үнийн хувьд боломжийн бас чанартай байдаг гэнэ. Мөн
тус дэлгүүр үндэсний дээл хийж зардаг юм байна лээ. Эрэгтэй дээл нь 360
мянга, эмэгтэй нь арай хямд аж. Уг дэлгүүрээр үйлчлүүлэгчид торгоо
аваад, дээлээ захиалж хийлгэх боломжтой юм билээ.
Оёдолчдийн санал
болгодог бас нэг бөс барааны дэлгүүр "Монос"-ын бөөний төвийн хажууд
байрлах "Өлзий" дэлгүүр ажээ. Мөн л үнэ нь боломжийн. Гэвч баяр дөхөөд
торгоны сонголт багасч байгаа гэнэ лээ.
"Палатены материалаар дээл оёвол зүгээр юм билээ"
"Өлзий"
дэлгүүрээс торго авч байсан нэгэн бүсгүйгээс торгоны талаар зөвлөгөө
авсан юм. Тэрээр XIII хороололд оёдлын цехтэй гэнэ. Тус хороолол хүн ам
ихтэйгээс тэр үү, сарын эхнээс эхлээд л дээлийн захиалгад дарагдаж
эхэлсэн тухай хуучилсан юм. Харин түүний үйлчлүүлэгчид дээлээ "Бээжин"
өнгө буюу арьсны өнгөтэй материлаар оёулах нь их байгаа гэнэ. Мөн энэ
төрлийн туфель, сандаль өмсөх тухайгаа ч хэлж байсан аж. Энэ төрлийн
өнгө нь ямар ч арьстай хүнд сайхан зохидог давуу талтай ажээ. Мен зарим
нь алтлаг өнгийн торгоор дээл урлуулж байгаа юм байна.
Тэрээр энэхүү дэлгүүрт нэг метр нь 18 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа палатены материал авахаар иржээ. Сонин содон зүйлийг туршиж үзэх дуртай хүсэлдээ хөтлөгдөн хоёр хүнд уг материалаараа дээл хийж өгөхөөр болжээ. Ингэхдээ мөн л энэ жилийн тренд болж байгаа торыг хослуулан, торгоор эмжих юм байна. Тэрээр "Би дүүгийнхээ хонхны баяраар ийм дээл хийж өгсөн. Их цэвэрхэн, хээнцэр харагдаж байсан. Зүгээр санагдсан шүү" хэмээж байсан юм.
Загварыг дээл оёх хөлс 60 мяиган төгрөгөөс эхэлнэ
Хүн
бүрийн сонирхол ондоо. Тиймээс оёдолчид каталоги гарган, дээл хийлгэх
гэж байгаа хүмүүсийн загварыг тодорхойлдог байна. Ингэхдээ загварын
дээлийг оёх доод үнэ нь 60 мянган төгрөгөөс эхлэх ажээ. Эмжээр, хийцээс
хамаараад үнэ өснө. "Урт цагаан"-ы гэх тодотголтой оёдолчдын хувьд
дээлний захиалганд дарагдаад байгаа ажээ. Үүнээс хамаараад ч тэр үү
загварын дээлийг 70 мянган төгрөгөөс эхлэн оёж байсан юм.
Хүннү захтай дээл зохих хүн ховор үчраас түвд захтай дээл эргээд тренд болжээ
Өнгөрсөн
онд хүмүүс ихэвчлэн "Хүннү" буюу лам захтай дээл өмсч байсан. Тэгвэл
энэ жил бүсгүйчүүд түвд захтэй дээлээр гангарах нь ээ. Хүннү захтай дээл
тарган хүнийг хүзүүгүй, туранхай хүнийг сулбагар харагдуулдаг тухай
мэргэжлийн хүмүүс онцолсон юм. Харин түвд захтэй дээл ямар ч хүний
мөрийг өргөж, биеийг нь цэгцтэй, зөв харагдуулдаг шидтэй ажээ.
Тарган, туранхай нь тохирсон хүмүүс өнгөрсөн жилийн тренд байсан хүннү захтай дээлийг мэр сэр хийлгэж байгаа юм байна.Ялангуяа эрэгтэйчүүд. Өнгөний хувьд мөн л завсарын өнгийг сонгох нь зөв сонголт болох юм. Харин цагаан, шар царайтай бол илүү хурц өнгийг сонговол загварлаг харагдах юм байна.
Залуу бүсгүйчүудийн хувьд түвд захан дээр энэ жил мода болж байгаа нугалаасан хормойтой дээл хийлгэвэл бусдаас содон харагдах тухай ч оёдолчид хэлж байна. Мөн юбка нь шулуун хэрнээ бэлхүүс орчмоороо дэрвэгэр оруулгатай байж ч болох ажээ.
Малгайн оронд толгойн гоёл хэрэглэнэ
Томоохон
салонууд талгайг 150 мянган төгрөгөөс эхлэн худалдаалж байна. Харин
хувиарэа оёдол хийдэг хүмүүс 25 мянган төгрөгөөс эхлэн малгайгаа
үнэлжээ. Гэхдээ энэ онд малгай өмсөхөөс илүүтэй залуу бүсгүйчүүд толгойн
шанх зүүх төлөвтэй байгаа гэнэ. Зах болон худалдааны төвд шанхыг 12-35
мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байгаа юм. Эдгээр шанх нь дан сувдаар
хэлхсэн байна лээ. Харин зарим томоохон нэрийн дэлгүүрүүдэд зориулалтын
металл тоноглол, байгалийн чулуугаар хийж худалдааж байсан юм. Энэ
төрлийн шанх нь 20-210 мянган төгрөгийн үнэтэй байна. Хэрэв хүсвэл таны
хүссэн өнгө, хэлбэрээр урлаж өгөх хүмүүс байна лээ. Харин ахимаг насны
эмэгтэйчүуд дээлэн дээрээ тохирсон жижиг хүрээтэй нарны малгай өмсвөл
тохиромжтой гэнэ лээ. Яг л англи бүсгүй шиг.
Г.Баярцэцэг /НИЙСЛЭЛ ТАЙМС/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих