Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.
Ажлын хэсэгт АТГ, ЦЕГ, ТЕГ, БШУЯ, нийслэлийн Боловсролын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд багтаж байна. Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа юм.
Дээрх Ажлын хэсэг цэцэрлэг, сургуулиудад хамран сургах тойргийн бус буюу өөр харьяалалтай хүүхдийг хувийн ашиг сонирхолд үндэслэн элсүүлэн авахыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил тэгш түвшинд хүргэх зорилготой. Иймд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар авлигатай тэмцэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахыг сануулсан талаар БШУЯ-аас мэдээлэв.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=36205
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих