Дорнод аймгийн Цагдаагийн газар нь ОХУ-ын өвөр байгалийн хязгаар Агийн буриадын Цагдаагийн газартай удаан хугацааны албаны болон бусад чиглэлээр нягт холбоотой ажилласаар ирсэн. Үүнтэй холбоотой 2 жил тутам нэг удаа зохион явагддаг ОХУ-ын ДХЯ-ны хүндэт ажилтан, агуу эх орны дайнд оролцогч, цагдаагийн хурандаа Ханда Загдаевич Загдаевын нэрэмжит 14-р спартакиад Агийн буриадын тойрог "Могойт” дүүрэгт 2014 оны 06 сарын 13-наас 14-ны өдрүүдэд зохион явагдаж Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Оюунбаатараар ахлуулсан баг тамирчид нь ОХУ-ын өвөр байгалийн хязгаар Агийн буриадын Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Сокто Николаевич Эрдынеевээс ирсэн урилгын дагуу Цагдаагийн Ерөнхий газраас зөвшөөрөл авч тэмцээнд оролцоод ирлээ.
Уг спартакиадын гол зорилго нь Хууль сахиулах байгууллагын алба хаагчид, ахмад ажилтан нарыг биеийн тамир спортоор тогтмол хичээллэхэд татан оролцуулах, амьдралын эрүүл хэв маягийг эрхэмлэх, Хууль сахиулах байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, бүх нийтийн болон албаны чиглэлийн спортын төрлийг хөгжүүлэхэд оршиж байгаа юм.
Волейболын спортын төрөлд нийт 11 баг тамирчид оролцсоноос Монгол улсаа төлөөлөн Зүүн бүсээс оролцсон баг тамирчид амжилт үзүүлэн 2 дугаар байр эзэлж, багаас Хэнтий аймгийн Цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Лхагвасүрэн шилдэг холбон тоглогчоор, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Б.Энхбат нь тэгш тоглогчийн шагнал авсан байна. Буриад үндэсний бөхийн тэмцээнд Дорнод аймгийн Цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Оюунбаатар 75-аас дээш кг-ын жинд 2 дугаар байр, мөн үнэмлэхүй жинд 2 дугаар байрыг тус тус эзэлсэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих