Хоёр долоо хоногийн өмнөх ЗГ-ын хуралдаанаар сануулах арга хэмжээ авахуулсан Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн асуудал МАН-ын Удирдах зөвлөлийн хэмжээнд очжээ. Түүнийг аймгийнхаа даргын ажлыг хангалтгүй хийж байгаагаас гадна намын мөрийн хөтөлбөрийг ч хангалтгүй биелүүлж байгаа гэж үзэж буй аж.
Гэхдээ МАН-ын Удирдах зөвлөл шууд томилгоо руу оролгүй эхний ээлжинд тус аймагт Ажлын хэсэг томилох бололтой.
Албан бус эх сурвалжийн мэдээллэснээр Засаг дарга М.Бадамсүрэн бусдад зодуулж, хүнд бэртэл авсны улмаас урт хугацаанд эмчилгээ хийлгэж байгаа аж.
Ямартаа ч Засгийн газрын хуралдаанаас Дорнод аймагт олон ажил удааширсан ажлуудаа урагшлуулах үүрэг хүлээжээ.
Сануулахад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс орны хөгжилд түлхэц болох томоохон төсөл хөтөлбөрийг гацаасан гэдэг шалтгаанаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Э.Болормааг томилоод байгаа юм.
Эх сурвалж: Ivoice.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих