Скайтел компанийн удирдлагууд "Бид 3G технологоороо салбартаа тэргүүлж эхлээд байна” хэмээн өөрсдийгөө рекламдаж, сурталчилах болсон. Гэтэл начир дээрээ хэрэглэгчид болоод гэрээт борлуулагчдынхаа эрх ашгийг зөрчсөн үйлдэл хийх болжээ. Тодруулбал скайтел 2G системтэй байсан. Одоо 3G системд шилжиж байгаа. Бэлтгэл ажил нь он гараад хийгдэж эхэлсэн. Гэвч орон нутгуудад 3G станцуудаа суурилуулаагүй байгаа. Тийм учраас иргэдийн барьж байгаа 3G утас хотод ажиллаж байгаад хотоос гарахаар сүлжээ нь орохгүй болчихдог гэж байна. Өөрөөр хэлбэл 3G сүлжээгээ бүрэн ашилалтад оруулаагүй байж Монгол улсыг хэрсэн 2G сүлжээгээ унтрааж байна. Энэ бол хэрэглэгчдийн эрх ашгийг бүдүүлгээр зөрчиж байгаа үйлдэл яах аргагүй мөн юм.
За түүнчлэн тус компанийн удирдлагууд өнгөрсөн бямба гарагт гэрээт борлуулагч нараа сэм цуглуулжээ. Ингэхдээ нэг хоёроор нь хүлээн авч уулзсан байх юм. 2G утаснууд хэрэглээнээс гарна, жижиг салбаруудад 2G системтэй утсанд сим зарж болохгүй. Зөвхөн төв дээрээ зарна гэжээ. Мөн гэрээт борлуулагч нар утаснуудад дугаар суулгахаа болих хэрэгтэй. Одоо бид зөвхөн төв дээрээ дугаар суулгах бөгөөд дугаар суулгах үнэ нь 10,000 төгрөг байна гэжээ. Өөрөөр хэлбэл скайтелийн хэрэглэгч болж утас дугаар авч байгаа хүн утсандаа дугаарыг суулгахын тулд бас мөнгө төлөх ёстой болох нь. Түүнчлэн 2G сүлжээгээ унтраана гэхээр гэрээт борлуулагч, скайтелийн утас зардаг иргэд хямралд орж байгаа юм. Гэнэтхэн 2G утасаа болиод хоёрхон хоногийн дотор 3G – ийн утастай болж чадахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Дээр нь 5, 6 хоногийн өмнө Булган аймагт скайтелийн сүлжээ тасарчээ. Ингээд хэрэглэгчид нь скайтелийн лавлах руу нь залгаж асуухад 2G – гээ унтрааж байна, утсаа соль гэсэн байгаа юм. Энэ бол хүний өмч хөрөнгөд бүдүүлгээр халдсан, шууд сольж өөчрлөхийг шаардсан үйлдэл. Шууд утасаа солих чадалгүй хүн чадалтайгаасаа илүү олон байгааг скайтелийн удирдлагууд мэддэггүй бололтой.
Скайтелийг Сү .Батболд аваад Мобикомын захирал байсан Д. Болорыг гүйцэтгэх захирлаар тавьсан. Тэрбээр скайтелийг орвонгоор нь өөрчилж байгааг хэлэх хүн олон. Бүх үнэ тарифаа нэмж, 247 үйлчилгээтэй л бол 76 – тай скайтелийн дугаар руу үнэгүй ярьдаг байсныг болиулсан. Өмнө скайтелийн утас симгүй нууцлалын зэрэг өндөртэй байлдааны зориулалтаар ашиглаж байсан CDMA системтэй байсан гэх. Одоо хятадын "ZTE” гэдэг компани орж ирээд утас симтэй болсоноор харилцааны нууцлал муутай болж байгааг хэлэх хүн бий. Энэ бүхнээс харахад Скайтел компанийн удирдлагууд иргэдийг хохироож, өөрсдөд таалагдсан үйлчилгээгээ хэрэглэгчиддээ шууд тулгаж байна гэхээс өөр юу гэх вэ?
Ж.Батхишиг/Hunnu.mn/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих