250 мянгаас 40 мянган жилийн өмнө Европ, Азиар дамжин амьдарч байсан
Неандерталууд өвс, ногоогоор хооллодог байсныг Испанийн өмнөд хэсгээс
олдсон дурсгалаас үндэслэн тогтоожээ. Чулуужсан үлдэгдэл нь эртний
хүмүүсийн хоол хүнсний талаар тодорхой мэдээлэл өгч байгаа гэж эрдэмтэн
Аинара Систиага ярьжээ. Эрдэмтэд өмнө нь Неандертал хүмүүсийг махчин гэж
үзэж байсан ч чулуужсан өтгөн, шүдийг нь шинжилж үзэхэд мах хэрэглэж
байсан гэсэн ул мөр олдоогүй байна. Гэхдээ гал түлж, чулуун зэвсэг
хэрэглэж байсан ул мөр олдсон юм. Тэд буга, морь зэрэг амьтдыг агнаж
иддэг байсан гэсэн нотолгоог үгүйсгэж, жимс, самар, булцуу хэрэглэдэг
байсан гэсэн шинэ үндэслэл гаргаж иржээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3643
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих