Цөмийн гүрэнд тооцогддог цөөн орнуудын нэг Хятад улс 2035 он гэхэд 1,5 мянган цөмийн хошуутай болох гэнэ. Ийм таамаглалыг АНУ-ын Батлан хамгаалах яам ээлжит тайландаа дурдсан гэж SCMP сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2035 онд 1,5 мянган цөмийн хошуутай болно гэсэн тооцооллыг Хятад улс зэвсэглэлээ нэмэгдүүлж буй өнөөгийн хэмнэл дээр тулгуурлан гаргасан байна. 2021 оны дүнгээр Хятадын цөмийн хошуу 400 байсан аж.
Цөмийн зэвсэглэл нь АНУ болон Оросынхтой харьцуулвал өчүүхэн төдий гэж Бээжин мэдэгддэг. Мөн Вашингтон цөмийн хүчний нөөцөө Хятадынхтай адил хэмжээнд хүргэвэл АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн гэж БНХАУ-ын эрх баригчид мэдэгдэж байлаа. Стокгольмын олон улсын хүрээлэнгийн мэдээллээр, АНУ-д 3,7 мянган цөмийн хошуу байдгаас 1,7 нь идэвхтэй байдаг аж.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/545169
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих