Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар замын хөдөлгөөнд саад учруулж, түгжрэл бий болгодог танхайчуудтай энэ оноос эхлэн ширүүхэн тэмцэнэ гэдгээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ.
Тэрбээр, "Эрхэм та нартаа 2023 оны мэнд хүргэе.
Энэ онд Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах олон ажлуудыг бодитоор хэрэгжүүлж эхлэх болно.
Нийтийн тээврийн салбарыг 2023 онд өөд татаж цогц шийдлээр сэргээх; хот төлөвлөлтийг тодорхой болгон хуульчлах; төвлөрөл сааруулах, түгжрэл бууруулах чиглэлээр төрийн зохицуулалтын шинэ орчин бүрдүүлэх; зам дэд бүтцийн ажлуудыг эрчимтэй хийх; замын хөдөлгөөний танхайралтай тэмцэж, хяналт-зохицуулалтыг хүчтэй болгох; иргэд, хувийн хэвшлийн сайн дурын оролцоо, санаачилгыг дэмжих, олон нийтийн хандлагад өөрчлөлт оруулах бодлогын зорилтуудаа хэрэгжүүлэхэд 2023 он хамгийн чухал гарааны жил.
Олон арван жил хуримтлагдан ужгирсан төвлөрөл, түгжрэлийн зовлон бэрхшээлийн эсрэг нийтээрээ хувь нэмрээ оруулж, хамтдаа үр дүн гаргацгаая" гэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих