Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 25-28-ны өдүүдэд орсон цасны улмаас Дорнод аймгийн Баянтүмэн, Сэргэлэн, Булган, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумын нутаг цагаанаар зудархуу, Баянтүмэн сумын хойд хэсэг, Сэргэлэн сумын өмнө, зүүн хэсгээр цагаан зуд буюу цасны зузаан хээрийн бүсэд 22 см-ээс дээш хүрч, цаашид цас нэмж орвол цасан бүрхүүл нэмэгдэн, малчид цасанд боогдох, өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор өчигдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, зарим арга хэмжээг авахаар болжээ.
Тухайлбал, Өвөлжилт хүндэрсэн багуудад ажлын хэсэг гарган, газар дээр нь ажиллах, цас их орсны улмаас нүүх хүсэлт гаргасан малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүн хүч зэрэг бүх талын тусламж, дэмжлэг үзүүлэх, Малчдын отор нүүдэл хийх чиглэл болон хүнс, түлшээ татах замын дагуух цасыг цэвэрлэж, зам нээх ажлыг зохион байгуулах, Сумын аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг холбогдох олгох ажлыг зохион байгуулах, Зудад нэрвэгдсэн малчдыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Тосон хулстайд оторлуулахыг зөвшөөрөх зэрэг үүрэг чиглэлийг өгсөн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих