КИЕВ. /ВВС/. Украинд дайн эхлүүлэхгүй байхыг Киевийн хүүхдүүд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас хүсэн, тоглоомон цэрэг илгээжээ.
Лхагва гарагт тоглоомон цэргүүдийг шуудангийн хайрцагт хийхээр Киевийн төвд байдаг Тусгаар тогтнолын талбайн ойролцоо 10 орчим хүүхэд цугласан байна. Тэд илгээлтээ "Москва хот, Кремлийн ордон, авга ах Путинд" гэж хаяглажээ.
"Путин манай улсаас гар. Бидэнд энх тайван байдал хэрэгтэй байна" гэсэн агуулга бүхий зурагт хуудсуудыг мөн илгээсэн аж.
Украины ард түмнийг зүгээр орхихыг бид Путинаас хүсч байна гэж нэг охин хэлжээ.
мөн зурагт хуудас барьсан нэг хүүгийн хэлснээр, Путин украинчуудыг хүчээр өвдөг сөхрүүлж, Украиныг Оросын нэг хэсэг болгохыг оролдож байна. Гэхдээ бид энэ шаардлагыг нь хүлээн зөвшөөрч чадахгүй гэж тэр хүү ярьсан бол, дайн дэгдэхвий гэж санаа зовж байгаагаа гурван хүүхэдтэй ээж илэрхийлжээ.
Г.Доржханд
эх сурвалж: монцамэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих