ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-д цасан шуурганы улмаас даваа гарагт 1000 гаруй ирэх, явах хуваарьт нислэг цуцлагдсаны тэн хагас орчим нь “Southwest Airlines” компанийн нислэгүүд байжээ.
Нислэгийн мэдээллийг хянадаг “FlightAware” цахим хуудсанд мэдээлснээр, орон нутгийн цагаар 18:00 цагийн байдлаар 1019 нислэг цаг агаарын таагүй байдлын улмаас цуцлагдсан байна.
Шинэ жилийн баярын амралтын үеэр цаг агаарын таагүй байдал, хуучирсан технологийн улмаас 16700 нислэгээ цуцалсан хямд өртөгтэй “Southwest” компани энэ сарын эхээр Засгийн газрын шүүмжлэлтэй тулгараад байжээ. Тус компани нь даваа гаргийн хуваарьт нислэгийнхээ 12 орчим хувийг цуцалсан бол “American Airlines” 6 хувь буюу 200 нислэгээ цуцалсан байна. Харин мягмар гарагт орон даяар 797 нислэг цуцлагдаад байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=36634
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих