2023 онд төмөр замаар 35.0 сая тонноос доошгүй ачаа, 2,4 сая зорчигч тээвэрлэнэ. Ингэснээр төмөр замаар тээх ачаа 26.8% -иар нэмэгдэнэ гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
Мэдээлэлд, хөдлөх бүрэлдэхүүнийг 8 зүтгүүр, 800 вагоноор нэмэгдүүлж, Замын-Үүд-Эрээн боомтоор хоногт дунджаар 14.5 галт тэрэг хүлээлгэн өгнө.
Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замын 47 км хэсэглэлд их засвар хийж, Зүүнбаян өртөөг өргөтгөж,"Богдхан төмөр зам” төслийн ажлыг үргэлжлүүлж, барилгын ажлын гүйцэтгэлийг 30%-д хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Мөн холболтын төмөр замууд, шинээр 4 чиглэлийн нийт нэг мянга 399 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, Ханги, Гашуунсухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулна.
Шивээхүрэн-Сэхээ боомтын хил холболтын төмөр замын төсөл, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426,7 км төмөр замын төслийг эхлүүлэхээр төлөвлөгөөт ажлууд шат дараатай явагдаж байна гэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих