Залуу үеийг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, улс түмний найрамдал, энх тайван, эв нэгдлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Монгол улсын Дорнод аймаг, домогт Халхын гол нутгийн нэрээр нэрлэгдэх урлагийн шилдэг бүтээл туурвих явдлыг хөхүүлэн дэмжих зорилгоор зарлагдсан "Халхын голын цом” яруу найргийн наадам аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. Халхголын тулалдааны түүхт ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан үндэсний хэмжээний наадмыг Монголын Зэвсэгт хүчний өдөр буюу 3-р сарын 18 наас эхлэн нийт зохиолч, яруу найрагчдын дунд орон даяар зарласан билээ. Наадамд нийтдээ 84 бүтээл ирсэн бөгөөд шилдэг 25 яруу найрагчийг шалгаруулж эцсийн шалгаруулалтаа хийсэн юм.
Наадмыг аймгийн Засаг даргын ивээл доор зохион байгуулж байгаа байгаа билээ. Ардын уран зохиолч Т.Галсан, Болор цомын эзэн Арлааны Эрдэнэ-Очир, Болор цомын болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Мягмаржав, О.Цэнд-Аюуш, П.Батсайхан, Ж.Нэргүй, С.Оюун, М.Саруулдалай, М.Уянсүх, Энхжаргал нарын Хөвсгөл, Хэнтий ,Сүхбаатар, Дорноговь, Ховд, Дархан-уул аймгийн болон Улаанбаатар хотын 25 яруу найрагч уг наадамд оролцож уран бүтээлээ толилуулсан юм.Утга уянга,гүн гүнзгий санаа агуулсан яруу найргийн бүтээлүүдийн дотроос МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ж.Нэргүйн уран бүтээл шалгарч тэргүүн байр эзэлсэн юм. Эдгээр бүтээлүүдийг Халхголын 75-н жилийн ойд зориулан гаргах номонд оруулах аж.
Dornod.gov.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих