И март хайпермаркет нь үйлчлүүлэгчдийнхээ хэрэглээг үргэлж сайжруулж, чанартай бараа бүтээгдэхүүнийг худалдаалахыг зорин ажилладаг билээ.
2019 онд Амьд загасыг анх удаа Монголд Жэжү арлаас шууд импортлон авчирч, хэрэглэгч үйлчлүүлэгч нартаа худалдаалж байсан. Мөн 2020 оноос эхлэн Жэжү арлын эрүүл, органик хүнсний бүтээгдэхүүнийг шууд импортлон, үйлчлүүлэгч нартаа хүргэх зорилго тавьснаар жимс, ногооны худалдаагаар өргөжүүлэн Халобонг жүрж, Рэдхян жүрж, Голден киви, Жэжү мандарин зэргийг шууд импортолж байна.
Энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг гарын үсэг зурснаар Жэжү хотын ХАА-н бүтээгдэхүүний экспортыг дэмжих хоршоотой хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэн илүү олон нэр төрлийн эрүүл, органик бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, тариаланчдаас шууд Монголд импортлон худалдаалах боломжтой юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих