Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймагт үхсэн зээрийн сүргийг их хэмжээгээр булж байсан үйлдлийг илрүүлжээ.
Монгол Улсын Засгийн газар ажлын хэсгийг яаралтай байгуулсан бөгөөд үүнд ХЗДХ-ийн Сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн Сайд Х.Болорчулуун, БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ нар багтжээ.
Дорнод аймагт дараах бүрэлдэхүүнийг ажиллуулж байна.
- Хууль зүй, дотоод хэргийн яам: Цагдаагийн байгууллага болон Экологийн цагдаагийн албаны шалгалтын хэсэг
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам: Байгаль орчин, салбарын хяналтын ажлын хэсэг
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам: Үхсэн зээрийн асуудлаар мал эмнэлгийн лаборатори бүхий ажлын хэсэг ажиллаж байна.
Ажлын хэсгийн дүгнэлтийг хариу гармагц танилцуулна хэмээн БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=36728
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих