Дорнод аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 16 мянга гаруй том мал зүй бусаар хорогдсон дүн мэдээтэй байна. Тодруулбал, энэхүү хорогдсон малын 27 хувь нь цагаанаар зудархуу Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Чойбалсан сумынх гэж ХХААГ-аас мэдээллээ. Үүнийг өнгөрсөн жилийн өдий үетэй харьцуулахад даруй 15 мянга гаруйгаар илүү байгаа юм. Өвчнөөр 600 толгой мал хорогджээ.
Зарим суманд хаваржилт ийнхүү хүндхэн байгаа ч малчны хотонд төлийн дуу цангинаж, аймгийн хэмжээнд мал төллөлт 2.8 хувьтай байна гэв. Нийт хээлтэгч мал сүргийн 35 мянган толгой нь төллөжээ. Дорнод аймаг нийт 1.5 сая хээлтэгч малтайгаас 1.2 сая гаруй толгойг төллөнө гэж тооцоолсон байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих