Доорх дөрвөн үйлдлийг нэг бүрчлэн хийгээд, өөрийгөө ямар хүн болохыг мэдээд ав.
Хуруунуудаа зөрүүлж барих |
Хамгийн дээд талд зүүн гарын эрхий хуруу байвал "З”, харин баруун гарын эрхий хуруу байвал "Б”
Ямар нэг юм руу онил |
Нэг юмруу онилж байхдаа зүүн нүдээ харж, баруун нүдээ аньж байвал "З”, харин баруун нүдээрээ харсан бол "Б”
Гараа цээжиндээ зөрүүлж бариад үз |
Зүүн гар чинь дээр нь байвал "З”, харин баруун гар дээр бол "Б”
Алгаа таш |
Хэрвээ зүүн алгаараа баруун алгаа цохиж байгаа бол "З”, харин баруун алгаараа зүүнээ цохиж байвал "Б”
Одоо дараалан байрлуулсан дөрвөн үсгийн дагуу өөрийнхөө зан араншинг олж мэдээрэй.
"ББББ” (100% баруун гартай гэсэн үг) – Хуучныг баримталсан, маргаанаас хол байж, хүмүүстэй муудалцахыг хүсдэггүй хүн.
"БББЗ” – Энэ хүний хамгийн сул тал нь шийдвэр гаргахдаа муу байдаг.
"ББЗБ” –
Хүмүүстэй харилцахдаа сайн гэж хэлж болно. Сээтгэнэх, аливаад хичээл
зүтгэл гаргаж чаддаг, хөгжилтэй, мөн урлагийн мэдрэмжтэй хүн.
"ББЗЗ” – Ер нь бол иймэрхүү хүмүүс ховор байдаг. "ББЗБ” –тэй төстэй гэж хэлж болно, гэхдээ арай галзуу, их зантай хүн.
"БЗББ” – Их юм боддог, уян хатан, тэвчээртэй, гэхдээ бага зэрэг хүйтэн хөндий байх нь элбэг.
"БЗБЗ” – Ийм хүмүүс эрчүүд дунд бас л ховор тохиолддог бөгөөд аливаа зүйлд амархан эмзэглэдэг, тэдэнд тус болох зүйл маш ховор байдаг.
"ЗБББ” –
Энэ төрлийн хүмүүс элбэг байдаг. Эмоци ихтэй, чухал асуудлыг
шийдвэрлэхдээ хойрго ханддаг, бусдын нөлөөнд автахдаа амархан, аливаа
зүйлд дасан зохицохдоо сайн. Бусад хүмүүстэй их нийтэч, нээлттэй хүмүүс
байдаг.
"ЗББЗ” – "ЗБББ”-тэй төстэй хэдий ч нэг сул талтай – хэт гэнэн хүмүүс байдаг.
"ЗЗББ” – Их нийтэч, энгийн бөгөөд төрөл бүрийн сонирхолтой, өөртөө байнга дүн шинжилгээ хийдэг.
"ЗЗБЗ” – Энгийн, зөөлөн, итгэмтгий хүмүүс.
"ЗЗЗБ” – Эмоци ихтэй, эрч хүчтэй, шийдэмгий.
"ЗЗЗЗ” -
(100% зүүн гартай гэсэн үг) – Хуучинсаг бус, ямагт шинийг эрэлхийлж
байдаг. Бага зэрэг амиа бодсон, зөрүүд, өөрийнхөө байр суурь дээр баттай
зогсдог, заримдаа юу ч ярихгүй тохиолдол ч бий.
"ЗБЗБ” – Хамгийн хүчирхэг хүмүүс. Тэдний бодлыг өөрчлөхөд хэцүү, маш их эрч хүчтэй, зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй.
"ЗБЗЗ” – "ЗБЗБ” –тэй төстэй. Гэхдээ тогтворгүй, хэт өөрийгөө шүүх хандлагатай. Ийм хүмүүстэй найз болоход тийм ч амар биш.
"БЗЗБ” – Галзуу, хэрүүл маргаанаас хол явдаг, харилцааны өндөр чадвартай, хоббигоо үргэлж өөрчилж байдаг хүн.
"БЗЗЗ” – Тогтворгүй, бие даасан хүмүүс. Бүх зүйлийг хийж үзэх хүсэл эрмэлзэлтэй байдаг.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=368
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих