Байгалиас заяасан эд эрхтэнээ мэс
заслын аргаар засч янзлах нь одоо үед нилээд ихэсчээ.Хөх томруулах мэс
ажилбарыг мэс заслын талаас ямар нэг аюул, хор байхгүй, аминаас хол
гэдгээр нь үүнийг нэг их буруушаадаггүй. Бас үр дүн нь хурдан эдгэдэг.
Хагалгааны дараа өөртөө итгэлтэй ямар ч хувцас өмсч болдог гээд сайн
талтай. Зөвхөн гоо сайхны талаас төдийгүй хөхний хавдрын өвчний улмаас
хагалгаа хийлгэсэн хүүхнүүд ч ийм мэс засал хийлгэдэг. Хөхний гурван
газарт засалт хийж болдог. Суганд, хөхний доогуур, зүслэг хийхэд сорви
үлддэг. Харин хөхний толгойны дагуу зүсэх нь гоо сайхан талаасаа илүү үр
дүнтэй байдаг.
Төрөхөд мэдээж ямар ч нөлөө байхгүй. Харин хөхүүлэхэд,сүү ороход мэдээж муу. Сүүний булчирхайг тэжээдэг судсуудыг хаачихдаг учраас хүүхдээ хөхүүлэхгүй байх, эсвэл хиймэл хөхөө авахуулах гэсэн хоёр замын нэгийг сонгох хэрэгтэй болдог. Хөхний хагалгаа хийхэд хоёр тал нь аль болох ижилхэн байх ёстой. Гэхдээ эрэгтэй, эмэгтэй ямар ч хүний хос эрхтэн адил байна гэж байдаггүй.
Хиймэл хөх нь гялгар уутанд хийсэн 0.9 хувийн натри хлорийн уусмалыг гуурсаар хийж дүүргээд гуурсаа авна. Эхлээд хоосон силикон уутаа хөхөн доор нь заримдаа цээжний булчин дор байрлуулна. Хийлгэсэн хиймэл хөх нь хэдэн жил ч тэр байдлаа хадгална. Эхний 6 сард хөхний толгой, түүний ойр орчим мэдрэмж муу байдаг. Солонгост нийт эмэгтэйчүүдийн 70 хувь нь, эрчүүдийн 20-70 хувь нь гоо сайхны хагалгаа хийлгэсэн байдаг. Хагалгааны дараа 5, 6 хоног хатуу боолттой байх ёстой. Бас бага зэрэг өвчин намдаах, булчин сулруулах эм хэрэглэх нь чухал. Хоёр, гурван сарын дараа харсан ч, гаднаас нь барьсан ч өөрийн юм шиг болсон байдаг.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3681
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих