Эргэлт.мн мэдээллийн сайт "Тэд бидний тухай” буландаа олон улсын хэвлэл мэдээллийн сайт, агентлагуудад Монгол Улсын тухай бичсэн нийтлэлүүдийг хөрвүүлэн хүргэдэг. Тэгвэл энэ удаагийн дугаартаа буддын шашны Х Богд Монголоос тодорсон талаар гаднын хэвлэлүүд онцолж, геополитикийн давуу тал авчрах монополь "дүр” БНХАУ, ОХУ-ын шахалтад орж байгаа эсэх талаарх нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
-Х БОГД ГЭЖ ХЭН БЭ-
Нэгэнтээ IX Богд лам өөрийнх нь дараа төрөл Монголд төрж, түүнийг багш нь болох 14 дүгээр Далай лам тодруулахыг гэрээслэн хэлж байжээ. Түүний хэлсэн үг ч биеллээ олж, Богдын хойд дүрийг туулай жилд заллаа. Буддын ном, номлолд багтсанаар Богд лам, багшийн гол эрдэм нь мэргэн ухаан, туршлагад тогтох бөгөөд амьдралынхаа ихэнх хугацаанд сүм, хийдэд сурч боловсроход өнгөрөөх аж. Харин туршлага судалж, мэргэн ухааныг олмогц буддын боловсролын тогтолцооны гол хүн болно. Шашин, төрийн хүч, ойлголт ойролцоо өнөө цагт Богд лам бол дэлхийн боловсролын тогтолцооны гол хүн болох юм байна.
Монголчууд Х Богдоо эх оронд нь өөрчлөлт авчрахыг хүлээж байгаа. Хэрэв Богдын шинэ дүр бүрэн боловсорч, Монгол Улсдаа сүм дуганд суувал олон өөрчлөлт авчирна. Дэлхийд олон зуун сая буддын шашны сүсэгтэн байдаг. Зөвхөн энэ жишээнээс л авч үзвэл Х Богд Монголд суух болбол дэлхийн өнцөг булан бүрд байгаа сүсэгтэн олноос эхлээд Богдод бараалхах олон сая хүн гарч ирэх нь Монгол Улсын жуулчин хүлээж авахтай ч хамааралтай болж ирэх юм.
Өөрөөр, буддын шашны гурван толгойн нэг Монголоос тодорсон нь тус улсад шашин, геополитикийн давуу тал авчирна. Гэсэн сүсэгтэн олон, монголчуудын Х Богдоос хүлээх хүлээлт нь улс төрийн нөхцөл байдалтай шууд хамааралтай болохгүй болов уу. Х Богд боловсорч гүйцсэний дараа Монголд суух эсэхээс шалтгаалан Монголын дипломат бодлого, геополитикийн зөрчилдөөнд чухал ач холбогдолтой хүн болох аж. Мөн буддын шашны Богд нь Далай ламын замгамжлагчийг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд өдгөө 88 нас хүрч буй Далай лам Х Богдыг сонгосноороо өөрийн халаагаа бэлдэж байгаа хэрэг.
-БУДДЫН ШАШНЫ ДАЛАЙ ЛАМ БА БОГД-
Буддын шашинтнуудын үздэг туйлын гэгээрэл нь нирваан дүрийг олох, үхлийн мөчлөгөөс ангижрах явдал. Зүүн Ази, Төвөдийн буддистууд Их хөлгөний шашны нэг хэсэг болохын хувьд бодьсадва уг дээд ухааралд хүрсэн гэдэг. Цаашилбал, Их хөлгөний буддын шашинтнууд бодьсадва нар бусад амьтдыг гэгээрэлд хүрэхэд нь туслахын тулд дахин төрж, ертөнцийн зовлон шаналлыг мэдрэхийг сонгодог гэж үздэг. Төвөдийн буддизм нь бодьсадвагийн талаарх энэхүү санааг улам бүр хөгжүүлдэг. Дахин төрсөн багш, мастер, удирдагч тулку гэж үздэг. Төвөдийн буддизмд хамгийн хүндтэй, алдартай нь Далай лам юм.
XIII Далай ламыг нас барсны дараахан түүнийг хайж эхэлжээ. Далай ламтай хамгийн ойр байсан шавь нар нь түүний дахин төрсөн газрыг илтгэх тэмдгүүдийг тодорхойлохоор болжээ. Далай лам хаана, хэзээ дахин төрөх тухай таамаглал байдаг ч зохих хүүхдийг олохын тулд маш их судалгаа шаардлагатай болсон гэдэг. XIII Далай ламын хамгийн ойрын хамба лам нараас бүрдсэн эрлийн багийнхан одоогийн Далай ламын байсан гэрт ирэхэд эрлийн баг зөв газартаа очсоныг баталгаажуулсан шинж тэмдгүүд ажиглагдсан гэдэг. Улмаар одоогийн Далай ламыг дөрвөн настай байхад нь Буддын шашны тэргүүнээр залж, Тэнзин Гяцо хэмээн нэрийдсэн аж.
-ЯАГААД ОЛОН УЛС БУДДЫН Х БОГДОД АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ БАЙНА ВЭ-
Х Богдын өмнөх буюу IX Богд Жавзандамба хутагт 2012 онд таалал төгссөн. Өмнөх Богдыг таалал төгссөнөөс хойш шинэ дүрийг нь тодруулах үйл явц 2016 онд эхэлсэн. Тэр үеэс л бүс нутгийн геополитикийн асуудал эхэлсэн. XIV Далай лам 2016 онд Хутагтыг дахин төрүүлнэ гэж зарласан. Бээжин Далай ламын хойт дүрийг зарлах эрх мэдэлд үргэлж эргэлзсээр ирсэн. Оронд нь шинэ лам нарыг өөрийн нөхцөлөөр зарлахыг шаарддаг. Ингэснээрээ Бээжин коммунист үзэл суртлыг давхцуулж Төвөдийн буддизмыг бүдгэрүүлж чадна гэдэг. БНХАУ дараагийн Далай ламын хувилгаан дүрийг тодорхойлохыг маш их хүсэж байгаа ч Далай лам 2015 онд залгамжлагчгүй буюу хойт дүргүй байх тухай мэдэгдсэн. Хэрэв ийм зүйл тохиолдвол энэ нь Бээжингийн хувьд хар дарсан зүүд болно. Далай лам Монгол дахь дараагийн Богд Жавзандамба хутагтыг тодруулаад өөрөө дахин төрөхгүй гэвэл Төвөд, Монголын аль алиных нь буддизмд үзүүлэх БНХАУ-ын хүчийг сулрууна.
Панчен ламыг тодруулах бүрэн эрх нь зөвхөн XIV Далай ламд байгаа тул Хятад улс Панчен ламыг сонгохыг Монгол болон Төвөдийн буддистууд хүлээн зөвшөөрөхгүй. Ингэснээр Далай ламын тодорхойлсон Жавзандамба хутагт дэлхий даяарх буддистуудын хувьд хамгийн чухал лам болох юм.
-МОНГОЛ УЛСАД ТУЛГАРАХ ГАДНЫН ОРНУУДЫН ШАХАЛТ-
БНХАУ түвдэнгийн шашныг Монголд дэлгэрүүлэх замаар Монголын буддизмд ноёрхохыг хичээж байна. Шүгдэнчүүд өөрсдийгөө тус улстай түүх, шашны гүн гүнзгий холбоотой жинхэнэ монгол урсгал гэж харуулдаг бөгөөд тэдний Дорж Шүгдэн бурхан нь техникийн хувьд Төвөдийн Буддын шашны дөрвөн урсгалын нэг юм. Тиймээс XIV Далай лам дараагийн Жавзандамба хутагтыг тодруулж чадахгүй бол БНХАУ шүгдэнчүүдэд өөрийн нөлөөг бий болгосноор дараагийн удирдагчийг томилох эрхтэй болох эрсдэлтэй байсан юм. Өөрөөр, Хятадын Коммунист намын гол хөтөлбөрт нурж, дүргүйцэл нэмэгдэж байгаа тул бүс нутгийн хэмжээнд Монголыг хавчиж, боох асуудал гарч болзошгүй аж.
Монгол Улс буддын шашны Х Богдоосоо болж, гаднын орнуудад хавчигдаж, боогдож байгаа эсэх нь ирэх зун ил болно. Тухайлбал, Монголын Төвбанк БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлэлцээний хугацааны ирэх долдугаар сард дуусгавар болж байгаа. 1.7 тэрбум ам.долларын өртэй Монголын Төвбанкийг урд хөрш нь хавчиж, унагах эсэхийг хүлээх үлдлээ.
https://ergelt.mn/news/89/single/32485Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих