Гэр хорооллын айлууд хашаандаа жимсний мод, хүнсний ногоо тарихад нь усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор "Ногоон гудамж" төслийг хэрэгжүүлнэ.
Энэ ажлыг орон нутгийн төсвийн 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх юм. Аймгийн төвийн нэг, хоёр, дөрөв, аравдугаар багийн гэр хорооллоос тус бүр нэг эгнээг сонгон, гудамд нь худаг гаргаж, айл бүрийн хашаа руу усны эх үүсвэрийг нь оруулж өгөх аж. Ийнхүү усалгааг шийдсэнээр тухайн эгнээний айлууд хэрэгцээний ногоогоо тарих, хашаагаа цэцэрлэгжүүлэх боломж бүрдэнэ.
Түүнчлэн хүнсний ногоо, жимсний мод тарих аргачлал, ногоон байгууламжтай байхын давуу талыг сурталчлан таниулах зэргээр зөвлөн туслах үйлчилгээг үзүүлнэ гэв.
Ташрамд сонирхуулахад, нийтийн эзэмшлийн зам талбайд тарьдаг улиас, хайлаас, бургас зэрэг модыг иргэд хашаандаа ургуулахаас илүү гоёлын болон жимсний мод тарьж ургуулах сонирхолтой гэж санал асуулгад хариулжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих