Байден НАТО зэрэг эвслийг өргөжүүлэх, AUKUS гэх мэт шинэ механизмуудыг бий болгосноос гадна Европыг Оростой дайны ирмэгт хүргэж, Солонгосын хойгт шинэ цөмийн зэвсэг байрлуулахыг эрчимтэй эрэлхийлж байна. Өмнөх Ерөнхийлөгч Дональд Трамп НАТО-г цомхотгож, санхүүгийн хувьд илүү бие даасан болгохыг эрмэлзэж байсан бол Байдены засаг захиргаа үүнийг "даяаршуулах" оролдлого хийсээр байна. НАТО буюу Хойд Атлантын гэрээний байгууллага нь дэлхийн хоёрдугаар дайны дараах эмзэг Баруун Европын орнуудын дунд бүс нутгийн хамтын ажиллагаагаа хамгаалах механизм болгон зохион бүтээсэн.
Хүйтэн дайн дууссаны дараа, АНУ маргаангүй ноёрхогч болж, НАТО-г хүчний тэнцвэрт байдалд төвлөрсөн цэргийн холбоо байснаас Америкийн ашиг сонирхол, аюулгүй байдлын зорилтуудыг хэрэгжүүлэх хэрэгсэл болгон өөрчилсөн. Харин одоо АНУ Хятадыг өөрийн хамгийн том дайсан гэж үзэхийн хэрээр НАТО-г Ази руу "даяаршуулж", Япон, Өмнөд Солонгос, Филиппин, Австрали зэрэг бүс нутгийн эвслүүдтэй холбоо харилцаагаа тэлэхийг хүсэж байна. Хэдийгээр НАТО-г албан ёсоор өргөжүүлж чадахгүй ч тагнуул, зэвсэглэл болон хамтын ажиллагааны бусад хэлбэрийг бэхжүүлж чадвал нөлөөллийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Тиймээс эх газрын Хятадтай мөргөлдөөн гарвал НАТО Тайваньд тусламж үзүүлж чадахгүй ч АНУ Украиныг дэмждэгтэй адил хамтран ажиллах "эвсэл” байгуулахыг зорьж байгаа юм.
Хятад улс түүний эсрэг юу хийж чадах вэ
Нэгд, Оростой харилцаагаа бэхжүүлж, Ази Номхон далайн бүс нутагт хүчний тэнцвэрийг гүнзгийрүүлэх зорилготой. Хоёрт, хуучин холбоотнуудаа сэргээж, цэргийн түншийн хувьд Хойд Солонгостой харилцаагаа бэхжүүлж чадна. Гуравдт, АНУ-ын экспансионизмын аюул заналхийлж буй бүс нутгийн орнуудтай цэргийн шинэ түншлэл байгуулж болно. Жишээ нь, Лаос, Камбож, Мьянмар зэрэг улсыг нэрлэж болох юм. НАТО-гийн нөлөөг Азид өргөжүүлэх нь эцсийн дүндээ бүхэл бүтэн бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдал, тодорхой байдалд заналхийлж байна. Хятад улс энэхүү үймээн самууны дунд аюулгүй байдлын ашиг сонирхлоо тэнцвэржүүлэхийн зэрэгцээ мөргөлдөөн гаргахгүй байх сорилттой тулгарч байна.
Эх сурвалж: RT.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих