Миний бие энэ нийтлэлийг бичих болсон учир шалтгаан нь "болсон явдал" сонинд "эхнэрээ өөр эртэй явалдсаныг мэдээд Пушкин дуэльд дуудаад үхлийн шарх авчээ" мэдээнд одоо болтол суут яруу найрагчийн цаг бусын үхлийн тухай ташаарсан зүйлийг саяхан хэвлэгдсэн Пушкины амьдрал. уран бүтээлийг нэрт судлаач, эрдэмтэд И.Ободовская, М.Деменьтев нарын "Пушкины үхлийн тухай" номд няцаасан тодорхой баримтууд, үзэл санаа дэвшүүлжээ. Дээр дурдсан мэдээнд энэ үхлийн тухай: "Оросын суут яруу найрагч, зохиолч А.С.Пушкин гэрлэх хүсэлгүй байсан ч Наталья үхтлээ дурласан хойно л түүнтэй ханилахын тулд хоёр жил хойноос нь гүйж санасандаа хүрчээ. Гэхдээ тэр завхайрах дуртай байв. Зуугаад нөхөртэй хүүхний нууц амраг явсан Пушкин дөрвөн хүүхдийнхээ эхийг өөр эртэй сээтэгнэн хурьцсаныг мэдмэгцээ дуэльд дуудаж буудалцаад үхлийн шарх олсон билээ. Бэлэвсэн эхнэр нь Пушкиныг нас барсаны дараа үе мултарсан өвгөн генералын эхнэр болсон бөгөөд суут яруу найрагчийн араар тавьдаг зуршлаа байнгад хийсээр явсан гэдэг" гэжээ.
Дээр дурдсан "Пушкины үхийн тухай" номонд "Пушкин дөрвөн хүүхдийн эхийг өөр эртэй сээтэгнэн хурьцсаныг мэдмэгцээ дуэль дуудаж буудалцаад үхлийн шарх олсон билээ" гэснийг няцаасан тодорхой баримтууд, үзэл санааны нотолгоо баталгааг ишлэн танилцуулж толилуухад дараахь зүйлүүд тус дэм болно байхаа.
1936 онд суут яруу найрагч Аександр Пушкин гоо үзэсгэлэнт Наталья Гоичарова нар гэрлээд, дөрвөн хүүхэдтэй болсон цаг үе билээ. Энэ онд Франц гүрнээс Жорж Дантес гэгч царайлаг нуруулаг эр Оросын нийслэл Санкт Петербургт цагаачлан аж төрөх болж, эзэн хааны цэрэгт алба хашжээ. Тэрбээр Оросын хамгийн сайхан хүүхэн гэж алдаршсан Наталья Пушкина, түүний нөхөр алдарт шүлэгч Александр Пушкин нартай танилцаж, үерхдэг болж, гэрт нь байн байн зочилдог байжээ. Эхлээд тэд нар зүгээр л найз нөхдийн харилцаатай байсан ч аж Дантес дараа нь Натальяг эрээ цээргүй эргүүлж эхлэжээ. Тиймээс түүнд хилэгнэсэн, хардаж сэрдсэн Александр Пушкин Жорж Дантесыг халз тулаан дуэльд дуудсан захиа явуулжээ. Гэтэл амь насаа алдахаас айж эмээсэн франц залуу "Миний бие таны гэргий Наталья Пушкинад санаархаагүй, харин түүний эгч Екатерина Гончароватай гэрлэхийг хүсэж байгаа билээ" гэсэн хариулт өгчээ. Чингээд ч Екатеринатай гэр бүлээ батлуулах ёсон үйлджээ. Түүнд Наталья оролцсон ч харин Александр Пушкин очоогүй юмаа.
Энэ бүх явдлын дараахан А. Пушкинд нэгэн гарын үсэггүй захиа иржээ. Нэрээ нуугаач түүнд Наталья Пушкина эзэн хаан нэгдүгээр Николайн нууц амраг гэж бичсэн байлаа. Александр Пушкин Жорж Дантес болон түүний өргөж авсан эцэг Голланд улсын орос гүрэнд суугаа элчин сайд Геккери Борхард де Бовервеард нар энэ захиаг бичиж явуулсан гэж үзжээ. Тиймээс түүнд дургүйцлээ илэрхийлж доромжилсон захиа явуулжээ. Үүнээс үүдэн Жорж Дантес Александр Пушкинийг халз тулаанд дуудахаас өөр аргагүй байдалд оржээ. Энэ дуэлийн эхэнд франц залуу цэргийн хүн учир мэргэн буудаж Александрын гэдэс ходоодонд үхлийн сум зоожээ. Пушкин дараа нь буудахдаа Дантесын биеэ халхалсан гар дээр онож хөнгөн шархдуулжээ. Халз тулааны дараа хоёр хоног өнгөрөхөд агуу их яруу найрагч Александр Сергеввич Пушкин таалал төгсөв. Дээр дурдсан нэргүй захиаг хэн бичиж явуулсныг дээр дурдсан "Пушкины үхлийн тухай" номондоо эрдэмтэн И.Ободовская, М.Деменьтев нар баттай тогтсон тодорхой баримтуудаар таамаглалаа нотолж чаджээ. Тэр захиаг А. Пушкиныг үзэн яддаг нэгэн хүүхэн явуулсан байлаа. Энэ бол Наталья Пушкинагийн холын хамаатан Полетика Идалия Григорьева гэгч юм. Тэрбээр яагаад их яруу найрагчййг үзэн яддаг болсон гэвэл Пушкин түүний гэрт зочлоход өөрийнхөө тухай шүлэг бичээч гэжээ.
Александр тэр дороо бичээд өгчээ. Шүлэгт Идалия хүүхэн гоо үзэсгэлэнтэй гэх мэт магтжээ. Гэтэл бичсэн өдөр нь "4 сарын 1 өдөр" гэсэн байв. Энэ бол тэнэгүүдийн өдөр гэсэн учир утгатай учир Полетика Пушкиныг үзэн ядаж, дээрх захиаг бичсэн байлаа...
ИХ ЯРУУ НАЙРАГЧ ПУШКИНЫ ЭМГЭНЭЛИЙГ НЯЦААВ
Үхлийн дараа түүнийг гүтгэжээХалз тулааны үед үхлийн шарх авсан Александр Пушкиныг гэрт нь авчирсны дараа түүн рүү алдартай эмч Арендт ирж үзлэг хийжээ. Түүнээс Пушкин "Миний шарх үхлийнх үү гэдгийг чин үнэнээр надад хэлээч!" гэхэд эмч хариулахдаа "Үнэнийг хэлэхэд үхлийн шарх шүү" гэжээ. Үүний дараа Пушкин өөрийг сахиж байсан дотны нөхөд, хүмүүст хандан "Миний энэ байдалд эхнэр Наталья Николаевна ямар ч буруугүй шүү" гэжээ. Дараа нь гэргий Натальяд "Миний нас барсны дараа хоёр жил хөдөө тосгонд амьдраарай, чингээд сайн хүнтэй гэрлээрэй" гэж хэлжээ. Пушкины шархадсаныг мэдээд маш олон хүмүүс гэр рүү ирсэн ч тэд нарыг оруулах боломжгүй гэж хэлж байлаа. Александр Пушкин хөдөөгийн эдлэн Михаиловскоед түүнийг оршуулах ёстой гэж гэрээсэлсний дагуу ёсоор болгожээ. Агуу их найрагчийн эмгэнэлт үхлийн дараа Александр болон Наталья Пушкиныхны дайснууд тэд нар руу гутамшигт дайралтууд, гүтгэлэг хийж эхэлжээ. Жорж Данте-Геккернийг өргөж авсан эцэг гэгддэг Голланд улсын сайд Луи Борхард де Бовервард Геккерн Оросын гадаад яамны сайд Н.Несельродед захиа бичиж, Наталья Пушкина хүү Жоржийг нь эргүүлээд байсан учир халз тулаан болсон, түүнийг мөрдөн байцаах хэрэгтэй гэжээ. Энэ явдлыг Несельроде эзэн хаан Николайд хэлэхэд тэрбээр хилэгнэн хүлээж авчээ.
Үүнийг мэдсэн Луи Геккерн айж эмээн сайд Несельродед дахин захиа бичихдээ, Наталья Пушкинаг магтсан зүйл бичсэн нь туршлагатай дипломат элчин сайдын овжин арга байв.
Суут яруу найрагч Александр Пушкиныг гутааж гүтгэж дайрсан бас нэг явдал бол тайж Трубецкой гэгч этгээдийн "Пушкин болон Дантесын харйлцаа, холбоо сүлбээний тухай" гэсэн өгүүлэл болжээ. Түүнд "Александр Пушкин Наталья Гончароватой гэрлэсний дараа тэр хүүхний эгч Александра Гончароватой эр эмийн холбоотой байсан гэж надад тэдний хамаатан Идалия Полетика ярьсан билээ" гэжээ. Энэ Идалия хүүхэн Александр Пушкинд гарын үсэггүй захиа явуулж, түүндээ Наталья Пушкина эзэн хаан Николайтай янаг амрагийн холбоо сүлбээтэй байдаг гэж бичсэн гэж дээр дурдсаныг уншигчид санаж байгаа байх аа. Тэр тайж Трубецкой гэгч бол Идалийн нөхөр хурандаа Политика гэгчийн удирддаг хороонд алба хашдаг нэгэн байсан, бас энэ хүүхэнтэй явалддаг байсан учир дээр дурдсан захиаг бичсэн хүн гэж А.Пушкины амьдрал, уран бүтээлийг нэрт судлаач Ч.Ободовская, М.Деменьтев нар "Пушкины үхлийн тухай" номондоо онцлон тэмдэглэжээ. Мөнөөх тайж Трубецкой цааш иь бичихдээ "Жорж Дантес Екатерина Гончароватой гэрлэсний дараа эх орон Франц улс руу явах гэж байлаа.
Тэд нартай бас Александра Гончарова явах хүсэлтэй байсанд түүнтэй янагийн холбоо сүлбээтэй Александ Пушкин дургүйцэж, хилэгнэж Жорж Дантес Геккернийг халз тулаанд дуудсан" хэмээжээ. Энэ тухайд бол тайж Трубецкой нэгэн цаг үед Жорж Дантестай цэрэгт хамт алба хааж байсан, үерхдэг байсныг хэлэх ёстой ажээ. Тэрбээр Дантес түүнд Наталья Гончароватай амрагийн холбоотой байсан гэж ярьсан хэмээн бичжээ. Тайж Трубецкойн дээрх гүтгэлгийг нэрт уран зохиол судлаач А.И.Кирпичников өгүүлэл бичиж тодорхой бримтуудаар няцаасан билээ. Ер нь Александра Гончарова бол эгч Натальяг бодвол гоо үзэгэлэнтэй биш, харин ч нэлээд царай муутай нэгэн байжээ. Тиймээс түүнтэй А.Пушкин явалдсан гэдэг нь ташаарсан зүйл юмаа.
Ц.Эрдэнэбилиг /АЛАГ ХОРВОО/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3689
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих