Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн Харганат гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, аймгийн төвөөс хойд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг онцгой байдлын газар өчигдөр /2023.05.21/ 18:30 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Дашбалбар, Чулуунхороот сумын мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих