БНТУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн өдрүүдэд болж өнгөрлөө. Газар хөдлөлтөөс хойш олон нийтэд шүүмжлүүлж, эсэргүүцэлтэй тулаад байсан Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган сонгуульд ялалт байгуулж, улиран сонгогдсон байна. Тодруулбал, Режеп Тайип Эрдоган сонгуулийн нийт саналын 52.12 хувийг авсан бол сөрөгч хүчний удирдагч Кемал Кылычдароглу 47.86 хувийг санал авчээ.
Одоогоор тоолоогүй үлдсэн санал байгаа ч нэр дэвшигчдийн авсан саналын хооронд хоёр сая гаруй саналын зөрүү гарч байгаа учир үлдсэн саналыг тоолсон ч сонгуулийн дүнг өөрчлөхгүй талаар БНТУ-ын Сонгуулийн хорооны дарга Ахмет Йенер мэдэгдсэн байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=36930
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
Сэтгэгдэл бичих