Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. 2023 оны төсвийн тодотголыг УИХ хэлэлцэж эхлээд байгаа. Төсвийн тодотголоор тэтгэвэр тэтгэмж нэмж байгаа нь буруу биш. Үүнийг харин ямар эх үүсвэрээр нэмж байгаа вэ? Орлого баталгаатай юу гэх асуудлыг авч хэлэлцлээ. Нүүрсний борлуулалт харьцангуй оны эхний хагас харьцангуй гайгүй байсан. Гэвч сүүлийн найман сард тогтвортой буурч байна. МУ-ын төсөв нэг тонн нүүрсийг 140 доллараар тусгасан бол өнөөдөр нэг тонн нүүрсний үнэ 120 орчим доллар болоод байна. Хагас жилд хэрхэхийг мэдэхгүй. Хоёр их наядын бэлэн мөнгөний нийлүүлэлтээс болоод үнэ ханшийн өсөлт, худалдан авалтын доройтол үүсвэл яах вэ? гэх асуудлыг бүлгийн хуралдаанаар авч хэлэлцлээ. Энэ байр сууриа цаашид илэрхийлнэ.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Ковидын үеэрх төсвийн зарцуулалт, ил тод байдлын талаарх асуудлыг авч хэлэлцлээ. Оюутолгой, Эрдэнэт, ОУ-ын байгууллагуудаас авсан мөнгөнүүд нэгтгэгдээд ямар дүнтэй байсныг ч бид мэдэхгүй байна. Ковидын жилүүдэд онцгой нөхцөл байдал гэдэг утгаараа тендергүй шууд худалдан авалтыг хийж байсан. Иймээс Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу Ковидын үеийн төсвөөр нээлттэй сонсгол хийх АН-ын бүлгийн гаргасан шийдвэрийг маш яаралтай хангаж өгөх албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлэхээр боллоо" гэлээ.
Мөн УИХ-ын дахь Ардчилсан намын бүлгээс Нүүрсний хэрэгтэй холбоотой сонсголыг яаралтай явуулах шаардлагуудыг холбогдох хүмүүст хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
-БЗС-тай холбоотой намын даргадаа хариуцлага тооцох асуудлыг хөндөх үү?
-Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд орсон улс. Бизнес эрхлэгчид рүү дайрдаг хандлага маш их болж байгаа. Зах зээл эдийн засаг гэдгийн цаана зээл авч хөгж гэсэн үг. Ном журмын дагуу зээл аваад төлөгдөөд явж байгаа эсэх нь хамаагүй нийгмээрээ буруутгадаг нөхцөл байдал үүсэж байна. Асуудалд тал талын байр суурьтай хандах нь зүйтэй.
БЗС-аас тухайн үеийн дүрэм журмын дагуу зээлээ аваад төлсөн гэсэн мэдээллийг өөрөө өгсөн байсан. Бид ч тийм л ерөнхий мэдээлэлтэй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих