Шижин Шинжлэх ухаан технологийн ХХК нь 2015 онд байгуулагдсан бөгөөд Хятадад хөгжлийн бүрэн чадамжтай цөөн тооны хиймэл оюун ухааны компаниудын нэг юм. Хиймэл оюун ухаанаар олон салбарын чадавхыг идэвхжүүлж, дэлхийн ухаалаг үйлчилгээний салбарт анхдагч болохоор хичээж байна.
Хиймэл оюун ухааны үндсэн алгоритм, чип дээр тулгуурлан Шижин технологи нь хэрэглэгчдэд "уламжлалт үүлэн тооцооллын төв хэсэг, үүлэн тооцооллын эргэн тойрон, терминал төхөөрөмжийн нэгдсэн хамтын ажиллагаа"-ны ерөнхий шийдлийг хэрэгжүүлэхэд тусалдаг бөгөөд хэрэглэгчдэд зориулсан хиймэл оюун ухаан, дижитал платформыг бий болгодог.
Хиймэл оюун ухааны суурин дээр үндэслэн Шижин технологи нь логистикийн хэрэглэгчдэд хөндлөн тээврийн хамгийн чухал холбоосыг даван туулахад нь туслахын тулд аажмаар өөрөө явагч ачааны бүтээгдэхүүнийг хөгжүүлж, дэлхийн хамгийн анхны жолоочгүй автомашиныг арилжааны салбарт ашигласан багуудын нэг болжээ. Тэр цагаас хойш тус компани кабингүй, жолоочгүй “цэвэр цахилгаан" шинэ эрчим хүчний хүнд даацын ачааны Q-Truck машиныг бие даан бүтээсээ байна. Энэ нь арилжааны үйл ажиллагааг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн дэлхийн анхны бие даасан жолоочгүй автомашины төсөл юм.
Одоо Тайланд дахь Лайм Чабан \LАЕМ СНАВАNG\ хөлөг онгоцны зогсоол, Шведийн СТN хөлөг онгоцны зогсоол, СОSСО SНIРРING Абу Даби Халифа II шатны хөлөг онгоцны зогсоол ба Шиньжян олон улсын хуурай боомтууд арилжааны үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү үйл ажиллагаа нь “Бүс ба зам”-ын цэг болох Хятад, Зүүн Өмнөд Ази, Умард Европ, Ойрхи Дорнод бүс нутгийн улсуудыг хамарчээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих