Жан Юндо Jingya рестораныхаа бүх хоолыг өөрөө бэлтгэдэг байв. Эдүгээ Jingya рестораны сүлжээнд 3000 гаруй хүн ажилладаг болсон боловч тэрээр аанай л шинэ шинэ хоолоо өөрөө бодож зохиодог хэвээрээ.
"Их сургууль миний үзэл бодлыг өргөжүүлж өгсөн юм. Бидний дунд сонин сонирхолтой бизнес санаа маш их байдаг. Түүнийг олж харсан бол зоригтойгоор туршин хэрэгжүүлэх хэрэгтэй" гэж Жан Юндо хэлсэн байна.
Залуу Жаныг аав нь гэрийн тавилгын үйлдвэрт мужаан болгох гэж их сургамжилдаг байв. Гэвч Жан аавдаа:
"Хүнд байдаг таван мэдрэхүйн нэг бол амт билээ. Хүн бүр энэ мэдрэхүйгээрээ таашаал хүртэхийг хамгаас илүү хүсдэг. Хөгжим сонсох, уран зураг үзэхээс илүү их хүсэл сонирхолыг амтлах мэдрэхүй эзэлдэг тул сайхан амтанд хүмүүс өдөр бүр шунан дурладаг.
"Алдарт дуучид, нэрт жүжигчдийн тоглолтыг хүн нэг удаа үзэхдээ тасалбар авч мөнгө төлдөг бол миний хийсэн хоолны амтыг мэдрэхийн төлөө өдөр бүр надад мөнгө төлнө. Ийм учраас АМТ гэдэг бол мөнхийн урлаг юм" хэмээн Жан Юндо хэзээ ч үл орхих хүсэл мөрөөдлөө аавдаа хэлж ойлгуулсан гэдэг. Энэ бол үнэн үг.
Вейхай хотод 1988 онд Жан ээжийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэн, 7000 юаний хөрөнгө оруулалт хийн Jingya хэмээх нэртэй ресторанаа нээжээ. Түүний ресторан ердөө 30 м. кв талбайтай байлаа.
Jingya хэмээх сонсголонтой сайхан нэрийг би номон дээрээс олж авсан юм гэж Жан дурсан ярьдаг.
Ресторанаа нээсэн анхны өдөр Жан 70 юаний ашигтай байсан бол удаах өдөр нь 30 юаний орлого олов. Жан тогоочоо шууд ажлаас нь халж, бүгдийг өөрөө хийхээр шийджээ. "Чиний хамгийн сайн туслагч чи өөрөө шүү дээ" гэсэн ухаант аавынх нь үг түүнд алтан сургамж болсон юм.
Тэрээр эхний ээлжинд хамгийн амтат хоол хайсаар давтагдашгүй жор олсон нь үхрийн махтай МОНГОЛ БУУЗ байв. Одоо ч гэсэн Монгол бууз Jingya сүлжээ рестораны брэнд хоол нь байсаар байна.
Үхрийн махтай МОНГОЛ БУУЗ надад таалагдсан юм чинь бусад хүмүүст мөн л таалагдана гэж тооцоолсон нь түүний туйлын зөв алхам байлаа. Тэрээр маханд хамгийн сайн амт, үнэр оруулах арга, жорыг цуцалтгүй хайж, өдөр бүх туршилт хийдэг байлаа. Түүний өдрийн тэмдэглэлд буузны мах амтлах 1000 гаруй жор байдаг.
Өөрийн үзэл бодлоо туйлын зөв хэмээн үзсэн Жан хэний ч зөвөлгөөг хүлээн авахаас татгалзаж байлаа. Түүний итгэл үнэмшлийн баталгааг зөвхөн түүний амтлах мэдрэхүй нь л өгдөг байв. Өөрийн амтлах мэдэрхүйгээ ашиглан шинэ шинэ хоол сэтгэж, туршдаг байлаа.
Далайн эрэг дээр байдаг Вейхай хотод далайн ресторан байхгүй байгаа нь түүний анхаарлыг татав. Түүний хувьд далайн ресторан байгуулах нь туйлын хэцүү байлаа. Учир нь далайн бүтээгдэхүүн хадгалалтын маш нарийн горимтой байсан юм. Мөн түүнийг хадгалах, түүгээр шинэ төрлийн хоол бэлтгэж, турших мөнгө хүрэлцэхгүй байв.
Хоёр сая юаний зээл авч өндөр үнэтэй аквариумтай болсон байна. 1992 оны 5 сард анхныхаа Далайн ресторанаа нээлээ.
Тэрээр хүмүүсийг татахын тулд "Хэрэв та манай рестораны бүтээгдэхүүний дунд үхсэн загас жараахай, хавч байгааг олж харах юм бол Ресторан 100 юаний торгууль танд төлөх болно. " гэсэн том самбар ресторандаа байрлуулав.
Энэ амлалт нь "Үргэлж далайн шинэ бүтээгдэхүүнээр хоол хийдэг" гэсэн үзэл бодлыг хүмүүст төрүүлж өгснөөр тэдний талархалыг хүлээсэн байна.
Эдүгээ түүний ресторанууд Вейхай, Нанькин, Бээжин, Шанхайд нээгдэж, сүлжээ рестораны тоо 50 хүрэв. Жилд Жаны сүлжээ ресторанууд 120 сая ам доллорын ашигтай ажиллаж байна.
Хоолыг сэтгэлээсээ сайхан амталж чадвал тэрбумтан Жаны амжилт танд ч бас ойрхон байна гэдэгт итгээрэй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих