Хашир эцгийн хатуухан сургамж
87 хүрсэн ч Чэнь Яньхуа өөрийн байгуулсан Nan Fung Textiles Consolidated Limited компанид урьдны адил эрч хүчтэй ажилласаар л байна. Түүнийг хөвөн даавууны үйлдвэрлэлийн ХААН бөгөөд хамгийн нэр хүндэт мэргэжилтэн хэмээн одоог хүртэл үнэлсээр байна.
Nan Fung хэмээх хаант гүрнийг хагас зуун жил удирдсан Чэнь Яньхуа гуайн бага насыг ХҮҮХЭД-ХОРИГДОЛ гэж нэрлэж болно.
1923 онд Жэжиан мужид үйлдвэрийн эзний гэрт төржээ. Түүний эцэг хэд хэдэн даавууны үйлдвэртэй байсан нөлөө бүхий баян язгууртан байв. Чэнь хүү бүх чөлөөт цагаа аавынхаа үйлдвэр дээр хар ажил хийж өнгөрөөсөн бөгөөд 18 настайдаа үндсэн ажилчин болж оржээ. Хүүгээ эрхлүүлэхийг аав нь огт зөвшөөрдөггүй байсан тул үйлдвэрийн удирдах бүрэлдэхүүнд оруулахаас татгалздаг байв.
"Генерал больё гэвэл цэргийн зовлонг амсах хэрэгтэй" гэж аав хэлэх дуртай хүн байлаа. Залуу Чень үйлдвэрт хамгийн хэцүү, бохир ажлуудыг хийдэг байв. Гурван жилийн дараа аав нь Чэнь хүүг Үйлдвэрийн Худалдаа хариуцсан Захирал болгов.
Аавынхаа үйлдвэрийн Худалдааны салбарт 5 жил ажилласаны дараа нь аав хүүдээ 300 мянган юань өгөөд, "Би чамд өөрийн өмч хөрөнгөө өвлүүлэхгүй. Чи өөрөө өөрийнхөө амьдралыг цогцлоон бүтээх ёстой" гээд өөр үг хэлсэнгүй. Энэ хашин эцгийн хатуухан сургамж байлаа.
26 настай Чэнь хүү эцгийнхээ гэрээс явж, Гонконгод ирэв. Тэрээр 20 кв. м жижигхэн өрөө түрээслэн бизнесээ эхлэв. Даавуу үйлдвэрлэлийн талаар тэр хангалттай мэдлэгтэй болсон Чень хүүгийн хувьд хатуухан хувь тавилан хүлээж байсан боловч, түүний сэргэлэн ухаан, овсгоо самбаа, хөдөлмөрч зан төрх нь Тэрбумтан болгож чадсан юм.
Ченийг Гонконгод ирсний дараахан Америк улс Хятадын эх газар руу хөвөн экспортлоход хориг тавив. Хятадын даавууны үйлдвэрүүд түүхий эдээр дутагдаж, үүдээ хааж эхэллээ.
Америкийн хориг Чений хувьд их аз завшаан болсон юм. Учир нь энэ хориг Гонконгод үйлчлэхгүй байсан юм.
Чень Америкаас хямд үнэтэй хөвөн худалдан авч, даавуу үйлдвэрлэн эх газарын Хятад руу худалдаж эхлэв.
1954 онд Чень Гонконгод Nan Fung Textiles Consolidated Limited нэртэй хувийн үйлдвэрээ компани хэмээн албан ёсоор зарлаж, хөвөнгийн тариалан эрхлэх болсон нь түүний үйлдвэр түүхий эдийн хараат байдлаас бүрэн ангижирсан юм.
Цаашдын зам бартаа ихтэй байсан ч Чень үйлдвэрээ чадварлагаар удирдан дампуурлаас олон удаа аварч байлаа. 1976 оноос Чень Хятад, Индонез, Сингапурт үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт хийж эхэллээ.
Өнөөдөр Чэнь Яньхуа Гонконгийн хамгийн их нөлөөтэй хүн болж, дэлхийн хамгийн том тэрбумтангуудын нэг болсон бөгөөд Forbes сэтгүүлийн газар түүний хөрөнгийг 3,7 миллиард ам. доллор гэж зарлав.
Эдүгээ Чэнь Яньхуа гуай эцгийнхээ нэгэн адил өөрийн хуримтлуулсан өмч хөрөнгөө үр хүүхэддээ бус, их дээд сургуульд амжилттай сурч байгаа оюутан залуучуудын боловсролыг дэмжин тэтгэх, тэднийг шинээр эхлүүлж байгаа бизнест хөрөнгө оруулалт хийх зэрэг энэрэнгүй үйлсэд буцалтгүй тусламж болгон хандивлаж байна.
"Хүүхдийг эрхлүүлнэ гэдэг түүний ирээдүйн амьдралыг сүйтгэх гэмт хэрэг хийж байгаа хорт үйлдэл мөн. " гэж эрхэм тэрбумтан сургадаг.
Монгол үндэстнийхээ ирээдүйн төрхийг өөрчилж чадах авъяаслаг залуусдаа сэтгэлийн их тэнхээ хайрлаж, "Чамд туслая" гэж хэлж сурцгаая! Монголчууд аа.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих