БНХАУ-ын Худалдааны Яам өнөөдөр буюу 08-р сарын 18-ны өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Хятад-Монголын IV экспотой холбогдох ажлыг танилцууллаа. Хэвлэлийн бага хурлаар БНХАУ-ын Худалдааны дэд сайд Ли Фэй, Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Ян Жинь нар оролцож, холбогдох асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Хятад-Монголын IV экспог 09-р сарын 06-наас 10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ы Хөххотод зохион байгуулагдах бөгөөд “Нээлттэй шинэ тогтолцоог хамтран байгуулж, хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцъя” уриатай болно. Тус экспо нь Хятад-Монголын IV экспо ба Умардад нээлттэй эдийн засаг худалдааны уулзалт хэлэлцүүлгийн нээлт, Хятадын умардад нээлттэй эдийн засаг худалдааны уулзалт хэлэлцүүлэг, Хурал форум, Үзэсгэлэн яармаг, Хүмүүнлэгийн солилцоо зэрэг таван томоохон агуулгын хүрээнд зохион байгуулагдана.
БНХАУ-ын Худалдааны дэд сайд Ли Фэй:
Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг, хамын ажиллагаа асар их амжилтад хүрч, иж бүрэн стратегийн түншлэлийн харьцаа гүнзгийрсээр байна.
Нэг. Талуудын худалдааны цар хүрээ өргөжсөөр байна. Хятадын талын статистикийн үзүүлэлтээр 2022 онд талуудын худалдааны хэмжээ 12.2 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 34 хувиар нэмэгдсэн. Энэ оны өнгрөсөн хагас жилд талуудын худалдааны хэмжээ өнгөрсөн үеийн мөн үеэс 62.6 хувиар өссөн байна.
Хоёр. Талуудын худалдааны бүтэц сайжирсаар байна. Энэ оны өнгөрсөн хагас жилд Хятадаас Монголд экспортолсон цахилгаан бараанууд эрс нэмэгдэж, Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний импортын хэмжээ нэмэгдсээр байгаа бөгөөд Монгол Улсын ноолууран бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Хятадын хэрэглэгчдийн “сонирхол”-ыг татсаар байна.
Гурав. Хятадаас Монгол Улсад хөрөнгө оруулалтаа нэмсээр байна. 2023 оны 06-р сар хүртэл Хятад улс Монгол Улсад 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ нь уул уурхай, үйлдвэр, мал аж ахуйн бүтээгдэхүүн, барилга байгууламж, хоол хүнс зэрэг олон салбарыг хамарсан бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний нарийн болосруулалт, ногоон эрчим хүчний салбар зүг хүрээгээ тэлж байна.
Дөрөв. Эдийн засаг, технологийн хамтын ажиллагаа гүнзгийрсээр байна. Олон жилийн турш Хятад улс Монгол Улсад олон салбарт тусламж үзүүлсэн бөгөөд Монгол Улсад дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэл болон иргэдийн амьжиргаанд холбогдсон төслүүд зэрэг олон салбарт туслан Монголын бүх салбарын 8900 гаруй мэргэжилтэнд сургалт явуулжээ.
Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг:
Хятад-Монголын экспо нь Монгол Улсын хувьд гадаад улс орнуудтай хамтран зохион байгуулсан хамгийн том экспоны нэг юм. Үүний хүрээнд Монгол Улсын Засгийн газраас экспоны зохион байгуулалтад онцгой анхаарал хандуулж ирсэн бөгөөд өмнөх гурав удаагийн арга хэмжээг амжилт бүтээлээр дүүрэн зохион байгууллаа. Хятад, Монгол хоёр улс, тэр дундаа ӨМӨЗО, Монгол Улс хоорондын худалдаа эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажилалгаа амжилтад хүрсэн байна.
Монгол Улс, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтаар харилцан тохиролцсон худалдаа, эдийн засгийн хамтын үйл ажиллагааг өрнүүлж, хоёр орны худалдааны эргэлтийн 12 тэрбум ам.доллорыг 2021 онд биелүүлсэн бөгөөд энэхүү зорилтыг 20 тэрбум ам.долларт хүргэхээр бүхийл салбар хамтран ажиллаж байна.
Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй экспо маань аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсад тавтай морилно уу зэрэг томоохон арга хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалгчдыг хамгаалан, эрх зүйн орчныг бүрдүүлсэн үндэсний хэмжээний томоохон төслүүдийг төлөвлөөд байна.
Дээр дурдсан үндэсний хэмжээний томоохон ажлуудыг сурталчлан таниулах, бизнес эрхлэгчдийг холбох, худалдаа эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг сайржруулах зэрэг хүрээнд Монгол, Хятадын дөрөв дэх удаагийн экспоны арга хэмжээг зохион байгуулж байна.
Монгол Улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг байгуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг бодлого төлөвлөлтийг тодорхой болгож, хөрөнгө оруулагчдыг бүтээн байгуулалт болон бусад салбаруудтай холбон ажиллуулж, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдад төлөвлөлт хийх, дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх ажлыг эхлүүлсэн.
ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Ян Жинь:
2014 онд дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлах хугацаанд Хятад, Монголын хамтарсан тунхагт гарын үсэг зурж, Хятад, Монголын экспог зохион байгуулахаар шийдсэн. 2015 оноос хойш Хятад-Монголын экспог Өвөр Монголд гурван удаа амжилттай зохион байгуулж байна.
Энэ удаагийн экспог Дотно, Үнэнч, Хүртээмжтэй, Багтаамжтай, ажил хэрэгч хамтын ажиллагаа, хамтдаа ашиг хүртэх зарчмын дагуу зохион байгуулж байна. Экспогийн үеэр Хятад, Монгол хоёр орны удирдагчид, Хятадын муж, ӨЗО, хотын төлөөлөгчдийн баг, Хонконгийн засаг захиргааны онцгой бүс, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар ба аж үйлдвэрийн нийгэмлэг, бизнес эрхлэгчид, Монгол Улс, Орос, Төв Аиз, Зүүн өмнөд Аиз зэрэг “Бүс ба зам” дагуух улс орон, Умард Америк тив, Өмнөд Америк тив, Африк, Их Далайн тив зэрэг улс орнуудын төлөөлөгчид, БНХАУ-сад суугаа Элчин сайдын яам, Консулын газар ба олон улсын зохион байгууллагын төлөөлөгчид, дэлийн 500 топ аж ахуйн нэгж, Хятадын 500 топ аж ахуйн нэгж зэрэг дотоод гадаадын 10 мянга гаруй зочид төлөөлөгчдийг урьж оролцуулна.
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын нэрийн өмнөөс дэлхийн өнцөг булан бүрээс хүрлцэн ирж, Өвөр Монголд болзон уулзаж, боломжоо хуваалцан, нөхөрлөлөө зузатган, хөгжлийн тухай зөвлөхийг хүндэтгэн урьж байна.
Зохиогч: | Бэлтгэсэн: Б.ХУРЦ |
Найруулагч: | Б.ХУРЦ |
Эх сурвалж: | Солонго |
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих