Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар
сарын 1. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн
ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин
туулай сарын 4. Их морь одтой, 7 улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр.
Ангараг гараг. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Авахуй.
Наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана.
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич,
тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү
сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх
үйлийг эхлэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам
бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн
зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн
цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар
одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр
үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Хүнд
өдөр. Өнөөдөр чухал уулзалт, болзоо товлосноосоо болоод таны сэтгэл
түгшлийн түвшин дээд цэгтээ хүрэх болно. Тиймээс иогоор хичээллэх юмуу
бясалгал хийх нь таныг тайвшруулна. Муухай ааш гаргахгүй байхыг хичээж,
өөрийгөө барих хэрэгтэй. Өнөөдөр таны орд руу Сар нүүн орж байгаа
учраас таны сэтгэл санаа нэлээн тавгүй байх болно. Бусадтай эелдэг
найрсаг байж, хахир хатуу ааштай хүмүүсээс хол бай.
Үхрийн орд (4/20-5/20): Аль
болох боломжоороо их амрахыг хичээ. Учир нь дараагийн хэдэн өдрүүдэд
хийх ажил тань таниас их эрч хүч энерги шаардана. Багийн ахлагч мөн дээд
албан тушаалтан тань таны тусламжийг гуйн ирнэ. Мөн cap таны амжилтыг
шалгах 3 дахь өдөрт бэлэн бай. Магадгүй тэр өдөр та хуучин зуршлаа хаян
өөртөө өөрчлөлт шинэчлэлт хийнэ.
Ихрийн орд (5/21-6/21): Гэр бүлийн үүрэг хариуцлага тань мөрөөдлийг хязгаарлаж буй мэт
санагдана. Хайртай хүмүүстэйгээ ярилц. Өөртөө чөлөөт цаг гаргаж магад.
Ажиллах, тоглох хоёрын хоорондын тэнцвэрийг барь. Өдрийн ихэнх хагаст та
хэтэрхий яриа гаргаж магадгүй. Бусдын асуудалд оролцохоос зайлсхий.
Асуудал авчрах зүйл танд хэрэггүй. Бизнест азаа үзэхэд тохиромжтой.
Мэлхийн орд (6/22-7/22): Нийгмийн
үүрэг даалгавар таны төлөвлөсөн хайрын үйл ажиллагааг нураах болно. Та
нийгмийн үйл ажилгааг цуцлах уу эсвэл хайртыгаа ойлгоно гэдэгт итгэж
байна уу? Магадгүй та хайрын төлөвлөгөөгөө дараа нь тавина.
Арслангийн орд (7/23-8/22): Цог
золбоотой өдөр. Үйл явдлын ангараг гараг таны зугаа цэнгэл, хайртай
хүн, үр хүүхдүүдийн ордод холбогдож байна. Энэ хүчтэй нөлөө нь
арслангийнханд өөрсдийн орон зайгаа бий болгож, үдэшлэг, зугаа цэнгэлийн
амьдралын эрх чөлөөг олгож байна. Таны өөрийгөө илэрхийлэх илэрхийлэл
хүчтэй байна. Байнга хийдгээс арай өөр зүйл хийвэл хөгжилтэй байх
болно.
Охины орд (8/23-9/22): Хүнд
өдөр. Илүү сэргэлэн байдал харагдах болно. Өөртөө итгэлтэй байдал
чинь нэмэгдэн одооноос бүх зүйл бүгд боломжтой юм шиг мэдрэмж төрнө. Та
шинэ адал явдал, хариуцлагатай байдал зэрэгт бэлэн байгаарай. Хүмүүс
таны хүслийг биелүүлэх болно. Таны ойр дотны чинь хэн нэгэн мэдлэг,
сүсэг биширлийн чинь үүр уурхай болох болно. Романтик хандлагууд илэрч
байна. Зарим хүмүүст хайр дурлал амттай хэрнээ богино хугацааных л байх
болно.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Эерэг
өдөр. Дипломатч зан ба оюун ухаан нь энэ өдрийн түлхүүр үг юм. Гэр
бүлийн асуудлууд сайн хэлэлцээрт хүргэнэ. Сэтгэл санааны байдлаа
чөлөөтэй илэрхийлэхэс бүү ай. Гэр бүл дэх амар амгалан байдал сайхан
зан, энэрэнгүй байдлыг тэтгэнэ. Бизнест амжилттай. Танд даргын үүрэг
гүйцэтгэх боломж олдоно. Та даргадаа үнэлэгдэн, өөртөө итгэх итгэл
нэмэгдэнэ. Нийтэч, санаачилгатай байх нь тушаал дэвшүүлнэ. Хайр,
нөхөрлөл хоёр энэ үдэш холбоотой байна.
Хилэнцийн орд (10/23-11/21): Эерэг
өдөр. Найз нөхөртэйгөө эсвэл хамаатан садантайгаа салхинд гарах нь
хөгжилтэй байх болно. Өнөөдөр хайрттайгаа илүү ойр байж, сэтгэл зүрхний
үгийг нь сонсон түүнийгээ улам илүү хайрлаарай. Буруу шийдвэр
гаргахаасаа өмнө мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Өөрийн бодож санаж яваа
бүхнээ илэн далангүй ярь. Хэсэг хугацааны дараа та 2 яг юу болоод
байгаагаа ойлгоно.
Нумын орд (11/22-12/21): Таны
сайн үйлс өнгөрсөн бүхэнтэй чинь хувь заяанд дайгдлаа. Хуучин
найзтайгааа үдэшлэг хүлээн авалтан дээр тааралдана. Гэхдээ та өөрийнхөө
төлөвлөгөөг анхаар. Өдрийн алдад толгой дахь бүх зүйлийг хэлэлцэх
боломж гарна. Энэхүү боломжийг ашиглан юу бодож байгаагаа бусдад хэл.
Матрын орд (12/22-1/19): Эрчимтэй
өдөр. Гал цогтой байдал болон хүсэл тачааллаар шатах болно. Та болон
таны хосын гүнзгий харилцаа нэмэгдэнэ. Ганц бие матрууд шинэ хайртай
учирч тэр нь цэцэглэх болно. Өөрийнхөөрөө аливаа зүйлийг хийх нь илүү
амар байна. Хүмүүс таныг туслаж дэмжих их сонирхолтой байх болно. Хэрвээ
танд агуу хүсэл байгаа бол төсөөлөн бодох чадвараа ашиглах нь санасан
үр дүнг чинь авчрах болно.
Хумхын орд (1/20-2/18): Ихэнх
хумхын ордныхон тааламжит бүсээсээ гарч хүндхэн асуудлуудтай тулгарна.
Гараг эрхэс таны бүх харилцах асуудал дээр хэрхэн ханддаг байдлыг
сорьж байна. Та өөрийнхөө бодол санааг илүү нээлттэй илэрхийлэх гээд
таны ордонд байхгүй унаган биш олон занг суралцаж болно. Гэнэтийн
санхүүгийн асуудлууд гарч ирэн дансанд чинь цоорхой үүсгэж магадгүй
учраас зарлагаа хасан мөнгөө хадгалах хэрэгтэй. Энэ үед та өөрийнхөө
чадварыг сорих нь хамгийн зөв зүйл байна.


Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих