Буриад гэдэг үгийг зарим эрдэмтэд "Бури –чоно, Бургуд- бүргэд, Бураад- ойн иргэд” гэсэн үг хэмээн янз бүрээр авч үздэг. Буриад Монголын Байгаль орчмын нутаг бол манай эриний өмнөх 220 оноос манай эриний 200 он хүртэл монголчуудын өвөг дээдэс Хүннү гүрний нутаг байсан. Дараа нь монголчуудын өвөг дээдсийн байгуулсан Сяньби улс /93-235/, дараа нь Жужан улс /220-535/, дараа нь Чингис хааны байгуулсан Их Монгол улс /1206-1368/ -ын харьяанд байсан өвөг дээдсийн маань унаган нутаг бөлгөө. Буриад монголын өвөг дээдэс бол монголын аймаг болох мэргэд, баяд, хорь-түмэд, барга монголчууд болой. Буриад бол монгол үндэстэн, монгол туургатан. Буриадын хэл, бичиг үсэг, соёл, шашин, гарал угсаа бүгд монгол юм. Энэ бол түүхийн бодит үнэн.
Арван долдугаар зууны vед Их Монгол гүрэн мөхөсний дараа Халх Монголыг баруун талаас нь ойрд монголчууд довтолж, хойд талаас нь оросууд довтолж, өмнөд талаас манж нар шахаж эхлэх үед монголчуудын хүч ихэд доройтсон байв. Монголчуудын доройтсон байдлыг ашиглаж оросууд Байгаль орчмын нутгийг түрэмгийлэн эзэлж эхэлжээ. Оросын эзэнт улс хил хязгаараа тэлж татар монголын Хүчүлэг хааны эзэмшил Урал, Сибирийг эзэлсний дараа Байгаль орчмын монгол нутагт өнгөлзөж эхэлжээ. Оросын хаант улс эртний монголын Байгаль орчмын нутаг нь алт, мөнгөний ордоор баялаг гэдгийг мэдээд энэ нутагт улам ч ихээр шунах болжээ. Амар амгалан Буриад монгол нутагт сахал үсэндээ баригдсан, муухай харцтай буруу номтнууд буу зэвсэг барин гэнэт уулгалан довтлон орж ирэхэд харийн түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалах бэрх хэцүү зорилт буриадын ард түмний өмнө тулгарав. Хамгийн анх Байгаль орчмын монголын нутагт довтолж орсон хүн бол оросын цэргийн отрядын дарга Петр Бекетов гэгч байлаа. Бекетовын отряд 1628 оны намар Ангар мөрнийг өгсөж доод Үд, Балаганы буриад нутагт хүрчээ.Бекетов өвөр байгалийн монгол нутагт очоод шууд л буриад ардуудаас албан татвар нэхжээ. Оросын Сибирийн захиргаа 1635 онд эзэн хаандаа өгсөн мэдээндээ: "Петр Бекетөв цэргүүдээ дагуулан Буриад монголын газар Лена голын эх өөд Она голын адагт очиж урьд өмнө Орос улсад алба төлж байгаагvй буриад, зvрчид угсааны иргэдээс улсын алба гаргуулахаар шаардахад эдгээр буриад, зvрчид нар эсэргvvцэж, очсон хvмvvсийг зодож занчив. Гэвч Бекетов нөхдийн хамт гурав хоног бvслэлтэнд сууж бурхны ивээлээр Петр цэргvvдийнхээ хамт тэдгээр буриад монголчуудыг элдэв арга мэх хэрэглэн зодож, алж хороосон буриад хvний тоо 90 хvрэв…” гэжээ.
Ийнхүү буриад иргэд оросын төрд албан татвар төлж эхэлжээ.1643 онд Курбат Иванов гэгч Байгал нуурын Ольхон ольтрогийг байлдан эзлэхээр дайралт хийжээ. 1644 онд Амар орчмын нутгийн хvмvvс энэ дайралтынх нь хариуг барихаар шийдэж,Лена (Зvлэг) болон Амар (хар) мөрнөөр нутагтай хvмvvс хамтран Верхөленскийн (Лена мөрний эхэн) бэхлэлтийг гурван удаа бvслэв. Бvслэлт нь амжилт олсонгүй. Тэр жилvvдэд Енисэйгээс мөнгөний орд, мөнгөний уурхайн тухай мэдээ цуглуулах тусгай даалгавар бvхий атаман Василий Колесников Ангар мөрөн орчмын нутагт иржээ. 1644 онд Колесников Ангарыг өгсөн аян дайнд мордоод өвөл нь Осголын адагт хvрч өвөлжихөөр шийдээд бvхэл өвлийн турш зэргэлдээ Брацкийн омгуудын эсрэг байлдаж дээрэм тонуул хийснээр тэдний зэвүүцлийг хvргэжээ. 1645 онд Колесников дахин замд гарч дээрэм тонуул хийж явсаар Байгал нуур хvрээд Куд болон Ангар мөрний орчмын буриад монгол ардуудыг дээрэмджээ. Ийнхүү оросын казак цэргvvд, худалдаачид, хожим нь тvшмэдvvд Байгаль нутагт олноороо хvч тvрэн ирж 1646 онд Дээд Ангар, 1648 онд Баргужин, 1665 онд Сэлэнгэ, 1666 онд Дээд-Yд зэрэг буриадын унаган газар оросын цэрэгжсэн суурин шивээ гацаа байгуулж, эзлэн тvрэмгийлэх бодлогоо хэрэгжүүлж эхэлжээ.1681 онд Өвөр Байгаль нутагт оросын Федор хааны зарлигаар ариун Троицкийн христийн сүмийг бариулав. Халх монголын ноёд Буриад монголын газар нутгийг хаант оросын цэргүүд тvрэмгийлэн эзлэхийг зvгээр харж суугаагvй. 1688-1689 онд Тvшээт хан Чахундорж монгол цэргийн хvчээр Сэлэнгэ, Yдийн чиглэлд оросын түрэмгийлэгчдийн эсрэг довтолж орос цэргийг уугуул нутгаасаа хөөж байжээ.Гэвч Халх Монголд Ойрдын цэрэг довтолсон тул Түшээт хан Чахундорж монгол цэргээ авч яаралтай нутаг буцжээ.Энэ чөлөөг ашиглаж оросын казак цэргүүд хоттой хонинд ордог өлөн чоно мэт Байгал нутагт дахин өнгөлзөж эхлэв.Тэр vед буриадын бие даасан овгууд эвсэлдэн нэгдсэн зүйл ч vгvй, бvриад ноёд тvшмэд нарын төрийн нэгдсэн бодлого ч байхгvй, оросыг хэрхэн эсэргүүцэж газар нутгаа хамгаалах талаар ямар ч бодлого байхгүй,өөрийн гэсэн байнгын цэрэг, зэр зэвсэг гэхээр зүйл бараг байхгүй байв.Нэг хэсэг буриад овогууд Монголын Тvшээт хан, Сэцэн ханы талыг баримтлан Оросын хаант засгийн тvрэмгийллийн эсрэг тэмцэж байсан бол нөгөө хэсэг нь оросыг дэмжиж тэдний талд урваж байжээ.1703 онд оросын Петр хааны зарилигаар Буриадыг Оросын бүрэлдэхүүнд оруулжээ.1689 оны Нерчүгийн гэрээгээр Манж Чин улс, Оросын эзэнт улс хоёр харилцан худалдаа хийхээр тохиролцсон боловч Манж Чин улс Оросын худалдааг Халх Монголд нэвтрvvлэхийг хориглох бодлого явуулж байв. 1727 онд Манж Чин улс, Оросын эзэнт улс Хиагтын орчимд Буурын тосгонд гэрээ байгуулж, албан ёсоор Халх Монгол, Орос улсын хил хязгаарыг тогтоож, уг хэлэлцээгээр буриад нутаг бvхэлдээ хаант Оросын харьяанд багтсан байна. Хаант Орос Буриадын нутгийг эзэлж авмагц хvн амд ихээхэн албан татвар ногдуулжээ. Энэ албыг буриад монголчууд vнэт арьс, адуу малаар өгч байсан ч албан татвараа цаг тухайд нь төлж чаддаггvй байлаа. Хаант Орос улс 1851 онд Өвөр Байгалийн мужийг байгуулав.1897 онд Өвөр Байгалийн мужийн хүн ам 672 000 хүрчээ. Зарим газарт буриад-оросын хоорондын харьцаа хэвийн байсан боловч оросын атамануудын албан тушаалаа хэтрvvлэн эдлэх, Оросын засаг захиргаа авилга авч хэрэг төвөг учруулж байснаас буриадvvд оросын захиргааг хvлээн зөвшөөрөхгvй эсэргvvцэж байлаа. Ийнхvv ард тvмнийг газар нутгаас нь шахан хавчиж, албан татвараар дарж бэрх болоход тvvнээс гарах арга замыг сvвэгчлэхээр буриадын ард тvмэн Москва, Санкт Петербvргт элч төлөөлөгчөө илгээж, буриадуудын эрх ашиг, газар нутгаа хамгаалах талаар асуудал тавьж байлаа. Оросын дарамтаас болж зугатах, нvvх хөдөлгөөн хvчтэй болов. Ихэнхи нь Монголыг зорьж, Байгаль орчмын буриад овгуудын байршилд ихээхэн өөрчлөлт өржээ. 1658 онд атаман Иван Бахабовын vед буриад ноёдууд албатынхаа хамт буриад шивээнээс Монгол газар нvvн оджээ. Бvриадууд Орост нэгдсэн vйл явц ээдрээтэй бөгөөд зөрчилтэй байсан. Буриадууд бүгд сайн дураар Орос улсад нэгдсэн гэх нь өрөөсгөл юм. Тэр үед Буриад vндэстэнд өөрийн бvрэн эрхтэй төрийн байгууллага гэж байсангvй, нэг талаас хаант Оросын засгийн газар өөрийн захиргааны удирдлагыг тогтоож, нөгөө талаас буриадын нийгмийн давхарга дотооддоо өөрийн удирдлагыг явуулж байлаа.
19 дүгээр зууны эцэс, 20 дугаар зууны эхэн vе гэхэд Буриад нь Оросын эзэнт улсын газар тариалан, эдийн засгийн хоцрогдсон хязгаар нутгийн нэг болсон байлаа.
Хаант Оросын засгийн газар Байгал нуурын өмнөд болон Сэлэнгэ Амар мөрний сав газрын хамгийн vржил шим, өвс бэлчээр сайтай газрыг булаан авч оросын олон мянган тариачдыг нvvлгэн суурьшуулах, байгалын болон газрын хөрсөн доорх баялгыг цөлмөн ашиглах бодлогоо нарийн дэс дараатай хэрэгжvvлж байсан ажээ. Оросын хаант засгийн бодлого Сибирийн нутагт эрс идэвхжиж ирэв. Энэ бодлого гол төлөв газрын болон захиргааны шинэтгэл явуулахад чиглэгджээ. Энэхvv бодлогоо хэрэгжvvлэхдээ оросын тариачин эрд 15 га, малчин эрд 30 га-гаар газар олгох, шинээр суурьшихаар ирж буй орос тариачдад газар олгох, хуваарилагдаагvй vлдсэн газрыг улсын сангын газар болгохоор шийдвэрлэжээ. Шинэтгэл нь vнэн хэрэгтээ цөөн хvн амтай буриадvvд оросын олон тосгон сууринд таран бие биенээсээ алслагдан салж нэг газар суурьших, улмаар нvvдлийн мал аж ахуйгаа эрхэлж чадахгvйд хvргэх бодлого байлаа. Мөн засаг захиргаа шvvн таслах байгууллагууд шинэчлэл хийж хянан цагдах явдлыг хvчтэй болгожээ.1902-1903 оны хооронд буриад-монголчvvд оросуудыг эсэргvvцэн босч цагдаа нар болон тариачидтай мөргөлдөн, хаант Оросод захирагдахгvй хэмээн тэмцэж, хаант засгаас энэ эсэргvvцлийг харгислан дарснаас олон буриад-монголчvvд олноор Ар Монголд зугатан зайлжээ. Удалгүй дэлхийн нэгдүгээр дайн болж дайнд оролцсон хаант Оросын армид зориулсан цэрэг татлага, хvнс нийлvvлэлт буриадын ард тvмний нуруун дээр үлэмж их ачаа болж байлаа. Энэ бvхнийг эсэргvvцсэн буриадvvд Халх Монгол руу олноороо дүрвэх нэг шалтгаан болжээ. Yндэсний эрх чөлөөний хөдөлгөөн Буриадад анх гарахад тэргvvн эгнээнд нь буриадын нэртэй эрдэмтэд, улс төрийн болон шашны зvтгэлтнvvд, хөрөнгөтөн, жижиг хөрөнгөтний намын байр сууринд байсан баячуудын давхаргын төлөөлөгчид орж байлаа. Yндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Э.Вамбацэренов, Ч.Ирелтvев, Г.Цибиков, Г.Д.Очиров , Ж.Цэвээн (Жамцарано), Б.Барадин, М.Н.Богданов, Агваан Доржиев нар идэвхтэй оролцож байв. Агваан Доржиев бол Бурхны шашны томоохон зүтгэлтэн, шинэчлэгч, дипломатч бөгөөд бусад нь нэртэй эрдэмтэд, соён гийгvvлэгчид, нийгмийн зvтгэлтнvvд байлаа. Буриадvvд бvрэн эрхт нутаг дэвсгэрийн vндсэн дээр нэгдэхээсээ илvv үндэсний шашны эв нэгдлийн далбаан дор үзэл санааны хувьд нэгдэх нь хамаагvй хялбар хэмээн тэд vзэж байлаа. Ж.Цэвээн (1880-1937), Базар Барадин (1878-1937), Агваан Доржиев (1853-1938) нар Бурхны шашныг буриадын vндэстний соёлын сэргэн мандалтын гол хэрэгсэл болно гэдэгт итгэж байжээ. Тэдний энэхvv санааг буриадын олон тvмэн дэмжин хvлээн авчээ. Иймээс хорьдугаар зууны эхний жилvvдэд буриадуудын дунд Бурхны шашинд шилжих давалгаа идэвхжиж, шинээр бурхны сvм дуган, дацан барих ажлыг Эхирит, Нугат, Ольхонд өрнvvлжээ. Улмаар тэд Оросын Ардын гэгээрлийн яаманд буриадын сургуулиудад бурхны шашны сургаалийг дэлгэрvvлэх, бvриад монгол хэлээр сургах vндэсний сургуулиудыг байгуулахыг зөвшөөрөх, эдгээр сургуvльд хvvхэд сургах лам багшийг залах эрхийг буриадын олон нийтэд олгох зэрэг шаардлага тавьж байлаа.Удалгүй шинэ хорьдугаар зуун эхэлж Орос оронд капитализм хөгжиж эхэллээ.Оросын хаант улс төмөр замын сибирийн магистрал байгуулж өвөр байгалийн төмөр зам 1900 онд нээгдэв. Гэвч Орос оронд 1917 онд еврей большевикуудын улаан хувьсгал гарч, тэд төрийн эрхийг зэвсгийн хүчээр булаан авав. Харгис комиссарууд удалгүй оросын эзэн хаан Николайг гэр бүл,балчир хүүхдүүдийнх нь хамт зэрлэгээр хөнөөж, чинээлэг иргэдийн хөрөнгийг хурааж, улс оронд нь ах дүү нараа хөнөөсөн иргэний дайн дэгдэж, энэ дайнд 13.0 сая хүн амь үрэгдлээ. Орос орон сүйрлийн ирмэг дээр ирэв.
1918 оны 2-р сард Буриадад улаантны зөвлөлт засаг тогтов.Удалгүй 1918 оны зун атаман Семёновын казак цэргүүд өвөр байгалийн зөвлөлт засгийг унагаж сибирийн төмөр замыг япончууд эзэлж 1919 оны 4-р сард АНУ-ын хөдөлгөөнт корпусын цэргүүд орж ирэв. 1919-1920 онуудад өвөр байгальд эрх чөлөөт Буриад - Монгол улс, Их Монгол улс байгуулагдаж байлаа.Гэвч 1920 оны 3-р сард Оросын улаан арми өвөр байгалийн Дээд Үдийг эзэлж улаантан большевикуудын харгис засаглал Буриадад тогтлоо.
Ийнхүү улаантан коммунистуудын харгис дарангуйлал Буриад Монголд 70 жил тогтож буриад монголчуудын хувьд сүйрэл болов.Зөвлөлт засгийн үед улаантан коммунистуудын буриад монголын ард түмэнд учруулсан хор уршиг нь хаант Оросын үеэс хэдэн зуу, мянга дахин их байлаа.Хаант Оросын үед буриад олон бурхны шашнаа шүтэж, мал сүргээ өсгөж хувийн өмч болон малын билчээр, нутаг усаа хамгаалах эрхтэй байлаа. Хувьсгал гарснаар еврей большевикууд хүний эрхийг боомилж, зөвлөлтийн олон үндэстэн ястан,ардууд улаан коммунистуудын боол болжээ. Лениний дэвшүүлсэн: ”Үйлдвэрийг ажилчдад, газрыг тариачдад, засгийн эрхийг Зөвлөлүүдэд” гэсэн уриа нь худал хуурмаг зүйл байв. Үйлдвэр, газар, засгийн эрхийг зөвхөн улаан коммунистууд бүгдийг нь булаан авчээ. Коммунистууд хувь хүний хөрөнгө, газар, малыг нь дээрэмдэн авч, шүтдэг Бурхан, уншдаг судрыг нь нь хүртэл устгав. Юу ч үгүй үлдсэн буриад ардуудад улаантны боол болохоос өөр сонголт үлдсэнгүй. Буриад монголын автономит улсаар оросын коммунистууд эрээ цээргүй тоглож байлаа.1921 онд Буриад монголын автономит муж гэж байгууллаа, удалгүй түүнийгээ өөрчлөөд 1922 онд Монгол Буриадын автономит улс болголоо, 1923 онд Буриад Монголын АССР болголоо,1930 онд Дорнод Сибирийн хязгаарын бүрэлдэхүүнд орууллаа,1934 онд Дээд Үдийг Улаан Үд гэж өөрчлөн нэрлэлээ,1936 онд дахиад Буриад Монгол АССР байгуулав.1933 онд монгол бичгийг хориглож орос кирилл бичигт шилжлээ.1941-1945 онд дэлхийн хоёрдугаар дайн болж зөвлөлтийн 28.0 сая хүн амь үрэгдлээ. Буриадаас 120 000 хүн цэрэгт татагдаж, 34 200 хүн дайнд үрэгдэж, 6.5 мянган хүн тахир дутуу болж ирлээ.1958 онд Буриад АССР-ыг Зөвлөлтийн Дээд Зөвлөлийн зарлигаар Монгол гэсэн үгийг хасаж Буриад АССР болгов.1990 онд Буриад ССР боллоо.Монгол гэдэг нэр хасагдсан хэвээр.
1937 онд оросын харгис коммунистууд буриадын ард түмнийг "Их Монгол үзэлтэн” хэмээн гүтгэж улаан хядлага хийлээ.Улаантнууд 1937 онд буриадын ард түмнээс асуулгүйгээр газар нутгийг нь тав хувааж, Усть Орд, Агийн тойрог болон хоёр том районыг оросын Эрхүү,Чита мужид шилжүүлсэн нь Буриад улс газар нутгийнхаа 40.0 хувийг алджээ.1929 онд 35 000 буриад ардыг оросын НКВД буудан хороожээ. Оросоос зугтааж Монголд очсон 20 000 буриад ардыг БНМАУ-ын Дотоодыг Хамгаалахын улаантнууд оросын НКВД-ийн даалгавраар буудан хороожээ. Ийнхүү улаантнуудын гарт нийт 225 000 буриад их хэлмэгдүүлэлтэд өртөж дөнгөж тавин хувь нь амьд үлджээ. Буриадын сэхээтэн, лам хувраг, ажилчин, малчин олон мянган хүнийг "Их Монголын үзэлтэн”,”Хувьсгалын эсэргүү”, "Нударган” хэмээн гүтгэж, олон мянган хүнийг баривчилж шоронд тамлаж, ихэнхийг нь буудан хороож үлдсэнийг нь сибирийн Колым,Норильскийн хүйтэн тамд цөлж ихэнхи нь амь үрэгджээ. Буриадын хэл соёл,бичиг,шашин соёлыг 1930-1990 онд бүрэн устгажээ.
Буриадын ард түмнийг оросын улаантан коммунистууд 70 гаруй жил хэлмэгдүүлэв.
Дайн, гэмт хэрэгт үрэгдээгүй,гэмтээгүй,тахир дутуу болоогүй нэг ч буриад гэр бүл үлдээгүй ажээ.Хэрэв дайн,коммунизмын аллаганд өртөөгүй бол зуун жилийн өмнө 1897 онд амьдарч байсан 500 000 буриад эдүгээ нэг сая гаруй болж өсөх байлаа. Гэтэл эдүгээ буриадын уугуул хүн ам зуун жилийн өмнөх түвшинд ч хүрч чадаагүй байна. Хорьдугаар зууны жар, далаад онуудад оросжуулах үзэл газар авч буриад эрчүүд орос эхнэр авч, хүүхдүүддээ орос нэр өгч, буриад монгол хэлээ ор тас мартав. Хайран буриад монгол эх хэл,соёл,зан заншил.
1991 онд Зөвлөлт Холбоот улс задарч, коммунизм түүхийн хог дээр хаягдлаа. Оросын Холбооны Улс шинэ нийгмийн харилцаанд орж, Буриадад Хүний эрхийн асуудал дээрджээ. Эдүгээ Буриадад эх хэл, соёл, шашнаа сэргээж байна. Гэвч зарим асуудал одоо болтол шийдэгдээгүй.1990 оноос буриадын сэхээтнүүд Буриад Монгол улс гэдэг нэрээ буцаан авах санал олон удаа тавьсан боловч Оросын дээд удирдлага хүлээн аваагүй, мөн буриадын ард түмнийг хоморголон хэлмэгдүүлснийхээ төлөө оросын төр уучлал гуйгаагүй, нөхөн төлбөр өгөөгүй ажээ. Буриадын сүсэгтнүүд Далай багшийг Буриадад 1993 оноос хойш олон удаа урьсан боловч Оросын Гадаад Хэргийн яам одоо болтол зөвшөөрөл өгөөгүй.Эдүгээ Оросын Холбооны улсын субьект Буриадын бүгд найрамдах улсын газар нутаг 351 334 квадрат км, хүн ам нь 974 000, үүнээс буриад хүн 286 000 байна. Хүн амын 65.0 хувь нь орос, 30.0 хувь нь буриад ажээ.Оросын Холбооны улсад эдүгээ нийт 440 000 буриад хүн амьдардаг аж. Буриад бол ашигт малтмалаар баян орон. Нийт 700 гаруй ашигт малтмалын ордод хайгуул хийж 247 алтны орд, 7 вольфрам, 13 уран, 2 молибден, 8 жонш, 4 нүүрсний орд гэх мэт олон ордуудыг ашиглаж байна. Буриадын эдийн засаг хөгжиж байна. Буриад улс бол үйлдвэр- газар тариалангийн орон. Буриадад 1600 гаруй үйлдвэр ажилладаг. Эдгээр үйлдвэрүүдэд нисэх онгоцны техник, зам гүүрийн эд анги, электрон багаж, мод, картон, ноосон даавуу, барилгын материал, махан консерв, гоймон, цемент зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.Эдийн засгийн бүтцийг үзвэл дотоодын нийт бүтээгдэхүүний 60.0 хувийг үйлдвэр,27.0 хувийг хөдөө аж ахуй,15,0 хувийг барилга, 20.9 хувийг бусад салбар эзэлдэг. Буриадад машин, металл боловсруулах, өнгөт металл, хүнс, шатахуун, ой,мод боловсруулах, цаасны үйлдвэрүүд хөгжжээ.
Өвөг дээдсийн минь өлгий нутаг өвөр байгальд олон гайхамшигтай зүйл буй. Олон сайхан уул,нуруунууд, рашаан, гол уснууд, "Дэлхийн цэнхэр нүд” хэмээн нэрлэгддэг, 636 км урт,79 км өргөн, дэлхийн гадаргын цэвэр усны 20.0 хувийг агуулдаг Байгал эх далай, номч мэргэн Дашдорж Итгэл хамбын мөнхийн бясалгал, Иволгын дацан, бурхны сум хийдүүд,буриад нутгийн аялгуут дуу хөгжим, буриад зоны ёс заншил, бурхны шашин ... энэ бүгд монгол туургатны нэгэн том соёл мянга түмэн жил оршиж байгаагийн нотолгоо бөлгөө.Энэхүү нийтлэлээ өөрийн бичсэн дөрвөн мөртөөр өндөрлөе. Буриад монгол зон олон минь амар амгалан оршиж, цэцэглэн хөгжих болтугай.
Халин одсон халимаг, буриад, тува түмэн минь
Хаагдаж хоцорсон өвөр монгол түмэн минь
Халуун элгэн Монголдоо ерөөл тавин золгоё
Хамаг Монгол улсаа хайрлан дээдэлж мандуулъя
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих