ОРЛУУЛАН ХААХ ИРГЭНИЙ ТОО БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, МӨНГӨН
ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХ, ХУРААН АВАХ, ТӨЛБӨРИЙН ОРЛОГЫГ АШИГЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг зарцуулахад энэ журмыг дагаж мөрдөнө.
1.2. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтанд заасны дагуу иргэн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хааж болно.
Хоёр.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх
2.1.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэлийг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб эрхлэн хөтөлнө.
2.2. Иргэн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах хүсэлтээ харьяалагдах хорооны Засаг даргаар уламжлан дүүргийн Засаг даргад цэргийн тоо бүртгэл явагдах үед болон ээлжит цэрэг татлагаас хуанлийн 45 хоногийн өмнө гаргана.
2.3.Зэвсэгт хүчин, бусад цэргийн аль нэг анги, салбарт цэргийн жинхэнэ алба хаагаагүй 27 хүртэлх насны эрэгтэйчүүдийг дүүргийн цэрэг татлагын товчоо бүртгэн цэргийн алба хаагаагүй шалтгаан, үндэслэлийг тодруулан цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний нэрсийн жагсаалтад оруулах эсэх тухай саналыг бэлтгэнэ.
2.4.Цэрэг татлагын товчооны саналыг үндэслэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний нэрсийн жагсаалтыг гаргаж дүүргийн Засаг даргаар батлуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлнэ.
Гурав. Мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг зарцуулах
3.1.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэн /цаашид "төлбөр төлөгч” гэх/ тухайн жилд Засгийн газраас тогтоосон хэмжээний төлбөрийг Цэрэг таталгын товчооноос тогтоож өгсөн хувь хэмжээгээр төлнө.
3.2.Монгол Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4-ийн 1, 3, 4-д заасан үндэслэлээр цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахаас чөлөөлөгдөж байгаад хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрэхээс өмнө уг үндэслэл нь үгүй болсон иргэн цэргийн алба хаагаагүй бол тухайн жилийн мөнгөн төлбөрийг мөн тогтоолын 2 дугаар хавсралтад заасан хувь хэмжээгээр төлнө.
3.3.Төлбөр төлөгч нь төлбөрийг Нийслэлийн төрийн банкны дансанд мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоосноос 2 сарын дотор тушаах бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэс нь уг төлбөрийн орлогыг Сангийн яаманд төвлөрүүлнэ.
Дөрөв.Төлбөрийн орлогын бүрдүүлэлт,зарцуулалтад тавих хяналт
4.1.Төлбөрийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад Сангийн яам хяналт тавина.
4.2.Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу иргэн цэргийн албыг дүйцүүлэн хааж буй мөнгөн төлбөрийн орлогын 50 хүртлэх хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэн Батлан хамгаалах үйл ажиллагааг сурталчилах, хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах зорилгод зарцуулна. Энэхүү зардлын төвсийг жил бүр нийслэлийн төсөвт батлуулна.
4.3. Зарцуулалтыг Санхүү, төрийн сан дахь бүртгэлийн дансаар гүйцэтгэнэ. Зардлын тайланг нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, журам бусад зааварчилгааны дагуу гаргана.
4.4 Төлбөрийн орлогыг Батлан хамгаалах үйл ажиллагааг сурталчилах, хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах зорилгоос бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.
Тав. Төлбөрийн орлогоор санхүүжүүлэх арга хэмжээ
5.1 Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн орлогыг дараах зориулалтаар зарцуулна.
5.1.1 Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний шинэчлэл, гэрээт цэргийг элсүүлэх ажиллагааг орон нутагт сурталчлах арга хэмжээ;
5.1.2 Цэргийн албан хаагчдын ажиллах, амьдрах нөхцөлийг дээшлүүлэх;
5.1.3 Нийслэл дүүргийн цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн сангийн хэвийн ажиллагааг хангах;
5.1.4 Цэргийн насны залуучуудын эрүүл мэнд болон боловсролын түвшинг дээшлүүлэх;
5.1.5 Иргэн цэргийн албыг дүйцүүлэх хаах, мөнгөн төлбөрийн орлогын хэмжээг нэмэгдүүлэх талаар санаачлагатай ажилласан дүүрэг, хорооны Засаг дарга, холбогдох бусад албан тушаалтныг урамшуулах;
5.1.6 Цэргийн штабын үйл ажиллагааг хэвийн явуулах, батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах арга хэмжээг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор унаажуулах;
5.7. Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын болон улсын дайчилгааны асуудал хариуцсан ажилтан, Цэрэг татлагын байр, цугларах болон шилжүүлэх байр, нууцын өрөөг тохижуулах, ажлын байрны нөхцөлийг дээшлүүлэх, Цэргийн штабын бэлэн байдлыг хангах, сургалтын материаллаг баазыг бүрдүүлэх
Зургаа. Хяналт
6.1. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб төлбөр төлөгчийн төлсөн төлбөрийн тооцоог улирал бүр хийж, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах ажлын гүйцэтгэлийн тайланг Батлан хамгаалахын сайд, Сангийн сайдын хамтран баталсан маягтын дагуу гаргаж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт ирүүлнэ.
6.2 Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан ажлын тайланг холбогдох байгууллагуудад тайланг хүргүүлнэ.
Долоо. Хүлээлгэх хариуцлага
7.1.Энэхүү журмыг зөрчсөн байгууллга, албан тушаалтанд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих