
Хугацаат цэргийн албанаас шууд л ахлагчийн албанд шилжсэн С.Гантулга цэршйнхний ажил, амьдралын их сургууль болсон Зүүнбаяндаа л албаа үргэлжлүүлэв. Залуу хүний хүсэл мөрөөдөл ямагт урагш харж, алсад тэмүүлэх шүү дээ. Мань эр ажил албаныхаа зав чөлөөгөөр холбооны курст суралцаж радиотелеграфчин мэргэжил эзэмшээд авчээ. 2002 онд кино механикч болсон байна. Зүүнбаянгийн удам хийгээд цэргийн албаны үүргийг үргэлжлүүлэн алс буйдхан ангид алба хашиж байгаадаа огтхон ч түүртээгүй, харин ч цоглог яваа өнөөгийн Зүүнбаянчуудын хүмүүжүүлж, дадлагажуулж "хээрийн академид" сургасан олон арван шилдэг офицер, ахлагч нарын нэг нь маргахгүй энэ С.Гантулга мөн. Ротын жагсаалын даргын албыг хугацаат цэргийн алба хаагч биш ахлагч хаших болсон нь Зэвсэгт хүчний мэргэжлийн гэх тодотголын чухал алхмуудын нэг байсан билээ. Ахлах ахлагч С.Гантулга ротын жагсаалын даргын албыг хашихдаа хуаранд цэргийн алба хаасан туршлагадаа тулгуурлан зохион байгуулж, богино хугацаанд дадлагажиж хугацаат цэргийн алба хаагчдын ойр дотно итгэлт шадар дарга нарын эгнээнд хэдийнээ орсон байна. Цэргийн дарга хүний ажлыг цэргүүдийнх нь нүүр царай, цэргийн албаны хэвшсэн байдал, гар нийлэмжтэй үйл ажиллагаагаар л дүгнэдэг. Ахлах ахлагч С.Гантулгыг ротынх нь цэрэг нэг бүр хүндэтгэн, үүрэг даалгаврыг нь ёсчлон биелүүлдэг. Энэ бол ажлаа арван хуруу шигээ мэддэг хүний л хүндэтгэл юм даа. С.Гантулга ажиллахын зэрэгцээ мэргэжлийн мэдлэг чадвараа хөгжүүлэхэд ихээхэн цаг зав зарцуулдаг залуусын нэг. Ахлагчийн удирдагчийн чадварыг хөгжүүлэх гурван шатны болон албан тушаалын дамжаануудыг дүүргэжээ. Залуу хүн цаг үеэсээ хоцорч болохгүй. С.Гантулга Зүүнбаянд шигдээд суудаг хүн биш. Ирак, Сьерра Леон, Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн "дэлхийн цэрэг" юм шүү. Түүний гэр бүл С.Урангуа мөн ахлагч цолтой, Зүүнбаянгийн цэргийн бүсгүйчүүлийн нэг.
Ахлах ахлагч С.Гантулга ротын үйл ажиллагааг жигдрүүлж, хугацаат цэргийн алба хаагчдын ахуй хангалт, сахилга бат, цэргийн хэргийн мэдлэг, чадварыг чанаржуулсан амжилтаараа 2013 оны ангийн хөдөлмөрийн аварга ахлагчаар шалгарчээ.
Соёмбо

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=372
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих