Энхбаярын Доржсүрэнгийн гэгээн дурсгалд
Зургаан жилийн ѳмнѳх энэ л ѳдѳр Монголын манант саарал нийгэмд тѳр нь таван хүнээ буудаж хороосон аймшигт явдал гарсан. Булхайцсан, турхирсан, тушаасан, буудсан этгээдүүд бүгд л нэртэй устай, намтай хѳдѳлгѳѳнтэй, цагаан цамц, зангиа госчоом болсон цатгалан баагийнууд байсан.
Гэвч тэдний ганцад нь ч "миний буруу, намайг шоронд хий!” гэж эр хүн шиг хэлэх зориг зүрх байгаагүй нь бас үнэн. Уг нь тэгж хэлнэ гэдэг хүсч тэмүүлээд байгаа хүмүүнлэг, ардчилсан нийгмийн ёсоо байг гэхэд үгүй ядаж хүн ёсны хэлтэрхийн илрэл байх байсан биш үү?!
7 сарын 1-ний тэр хар өдөр алтан амиа харамсалтайгаар алдсан залуус, тэдний дунд хорин хэдхэн насандаа амь үрэгдсэн Энхбаярын Доржсүрэнхүү таныг энэ л ѳдѳр дахин эмгэнэн дурсч, гүнээ мэхийн хүндэтгэхийн хамт хүний гэх үнэр ч үлдээгүй муусайн ямбатнуудын ѳмнѳѳс уучлал эрэн сѳгдѳж байна бид.
Та санаа шулуудсан алуурчны гар түрэгдсэнгүй, санамсаргүй ирэх гамшиг осолд ч нэрвэгдсэнгүй, эх орноо хамгаалж дайсныхаа бууны амыг дарж унасангүй, эргэх хорвоогийн жам ёсоор ѳндѳр наслаад ѳѳд болсонгүй, эдгэшгүй ѳвчин тусаад найдвар тасраад нас барсангүй ээ.
Харин хүнлэг нэртэй нийгмийнх үний мөсөө гээсэн хүйтэн түшмэдийн тушаалаар, иргэдээ хамгаалах үүргээ дарга нарын бахыг хангах сэтгэхүйгээр сольсон цагдаа нэртэй хүчийг үзүүлэгч нарын онилж буудсан суманд сийчүүлж, хайран амиа алдсан учир насаар олон дүү хэдийч Э. Доржсүрэн агсан таныг дотроо ТА гэж хүндэтгэн дурсч явдагаа. Орчлонд ганцхан олдох хүмүүн заяа, алтан амийг үнэлж, орлуулах, нөхөн төлөх зүйл,боломж гэж энэ хорвоод үгүй билээ!
Хэрэв өнөөдөр та амьд мэнд байсансан бол ээж аавынхаа элгийг дэвтээж, тэднийгээ ѳргѳж ачлах ѳмѳг түшиг нь хэвээр байх байсан. Ѳрх гэрээ тусгаарлаж, үр хүүхдээрээ хүрээлүүлсэн хос хоёр баганы нэг нь байх байсан. Сургууль соёлоо дүүргээд, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө ажиллаж, эх орондоо хүчээ өгч зүтгэх л байсан.
Найз нѳхѳд, хамт олноороо хүрээлүүлж, энэ нийгэмд хүн шиг хүн явах л байсан даа. Гэтэл ѳнѳѳдѳр та бидний дунд алга. Oн цагийн урсгалд гэгээн дүр чинь бүдгэрчээ. 7 сарын 1-нд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн хѳшѳѳ дурсгал босгох нь байтугай олон жилийн тэртээ тавьсан хөшөөнийх нь шав балран мартагджээ.
Бухимдсан, хөөрсөн олныг өдөөн турхирч, урдаа бамбай болгон ашигласан улстөрчид өнөөдөр төрийн ордонд заларч, түшмэлийн суудалд налайгаaд, болж өнгөрсөн түүхийг мартуулахыг хүсчбайна. Гэмгүй иргэдрүүгээ буу шагайсан тѳр иргэдийнхээ ѳмнѳ хэзээ ч цагаадах ёсгүй!
Энхбаярын Доржсүрэн та бээр иргэдийн эсрэг тѳрѳѳс ѳдүүлэх аливаа гэмт хэргийг таслан зогсоох шударга тэмцлийн бэлгэ тэмдэг болжээ. Таны эцэг, Гал Үндэстэн Холбооны гишүүн Ц. Энхбаяр болон бусад олон эх орончдын хамтаар Монголын тусгаар тогтнол, газар нутаг, ард иргэдийн төлөө, ураны аюулын эсрэг мөр зэрэгцэн тэмцсээр ирсэндээ бид бахархдаг.
7 сарын 1-ний хар өдөр aлтан амиа харамсалтайгаар алдсан залуусыг Монголын ард түмэн хэзээ ч бүү мартаг!
2014 оны 7 сарын 1
ГОЛОМТ Xѳдѳлгѳѳн

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3727
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих