Энэ онд дэлхий даяар дор хаяж 183 удаа бүс нутгийн хэмжээний зэвсэгт мөргөлдөөн дэгдээсэн нь сүүлийн 30 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай Британийн Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн (IISS) зэвсэгт мөргөлдөөний талаарх жилийн тайланд дурдсан байна. Тайланд дурдсанаар, мөргөлдөөний эрч жилээс жилд нэмэгдэж, амиа алдсан хүний тоо 2022 оныхтой харьцуулахад 14 хувиар, хүчирхийллийн тохиолдлын тоо 28 хувиар өссөн байна. "Энэ нь дэлхийн олон оронд хүмүүнлэгийн хэрэгцээ, тогтвортой байдлыг хангах, сэргээн босгох үйл явцын хувьд нөхцөл байдал улам бүр асуудалтай болж байгааг харуулж байна" гэж тайланг гаргагчид дүгнэжээ.
Олон улсын Улаан загалмайн хорооноос дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй 450 гаруй зэвсэгт бүлэглэлийн талаарх мэдээллийг өгсөн бөгөөд тэдгээрийн зарим нь орон нутаг, бүс нутагт ноёрхлоо тогтоосон бүлэглэлүүд ажээ. Дотоодын терроризм, газар нутгийн маргаан, гэмт хэргийн гаралт, гэмт хэргийн бүлэглэлүүдийн өрсөлдөөн нэмэгдсэн зэрэг нь зэвсэгт мөргөлдөөн гарах шалтгаан болж байна. Түүнчлэн дотоод нөхцөл байдал тогтворгүй улс орнуудын зөрчлийг уур амьсгалын хямрал улам хурцатгаж байгааг IISS-ийн шинжээчид дурджээ. "Зөрчил мөргөлдөөн нь улс орнуудыг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд дасан зохицох, уг асуудлыг шийдвэрлэх чадварыг бууруулж байгаагийн сацуу зөрчил мөргөлдөөн ихсэх болон засаглал доголдоход нөлөөлж байна" гэж тайланд дурджээ.
Мөн НҮБ доторх улс орнуудын хоорондын зөрчилдөөний улмаас тус байгууллагын нөлөө суларсан байна. Аюулгүйн Зөвлөл дэх томоохон гүрнүүд бие биенийхээ тогтоолд хориг тавьж байгаа нь Израил-Палестины асуудлаар санал зөрөлдөж байгаатай нэгэн адилаар тодорхой шийдэлд хүрэхэд саад учруулж байна. Бүс нутгийн мөргөлдөөнийг шийдвэрлэхгүй байгаа нь өнөөгийн геополитикийн байдлын гол онцлог шинжүүдийн нэг мөн хэмээн IISS дүгнэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих