Монголчууд мягмар, бямба гарагийг муу өдөр хэмээж, энэ өдөр аль нэгэн
хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд ихэд сэжиглэн араас нь буян номын
ажил шамдуухан хийж сэтгэлээ ариусгасаар ирсэн.
Долоо хоногийн хоёр дахь өдөр Үүрийн цолмон од дэлхийд үзэгддэг учир "Улаан нүдэн гараг” хэмээн нэрлэдэг бөгөөд, гал махбодьтой тул лус тэнгэрийг аргадан тайвшруулах учиртай өдөр байдаг аж.
Ийм л нэг гал махбодьтой "Улаан нүдэн гараг” буюу 2008 оны долоодугаар сарын 1-ний мягмар гарагт Монголын түүхэнд хамгийн хар өдрийн нэгэн тохиож, таван сайхан залуугийн амь, амьдралыг халуун тугалгаар шүршиж эгнэгт царцаасан, гунигт түүхийн зургаан жилийн ой өнөөдөр тохиож байна.
Урьд өмнө Монголын түүхэнд тохиолдож байгаагүй ард олныг турхирсан хийрхэл, хөөрч бачимдсан хүмүүсийн уур хилэн хэрхэн бага шиг зэвсэгт мөргөлдөөн үүсгэж, эцэст нь таван залуугийн амиар наадсаныг зургаан жилийн өндөрлөгөөс эргэн дурсвал энэ самууны ард ердөө л УИХ-ын сонгуульд ялагдсан хэдхэн нөхрийн өдөөн хатгалтаас үүдсэн гашуун үнэн байдаг.
2008 оны 6 сарын 30-нд УИХ-ын тав дахь удаагийн сонгууль орон даяар явагдаж МАХН 45 суудал, АН 28, бусад нам хүчнүүд дөрвөн суудал эзлэхээр урьдчилсан дүн гарсан. Өөрсдийгөө УИХ-д гараад ирэх болов уу хэмээн ихэд горьдлого тээж явсан БНН, Иргэний эвслийн удирдлагад байсан Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нар сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, "Эрх баригчид луйвардлаа” хэмээн мэдэгдэж, сонгуулийн урьдчилсан дүнг зарласан шөнөөс энд тэнд цуглан үгээ нийлүүлцгээж, аятай цагийг хүлээж байжээ.
Тэгээд маргааш нь буюу долоодугаар сарын 1-ний үдээс өмнө нийслэл Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд дээрх улс төрийн хүчнүүд болон урт удаан хугацаанд улс төрд ноёлосон МАХН дахин давуу санал авсанд дургүйцсэн иргэдийн цуглаан болж, "Ард түмний амьдрал ядуу байгаад МАХН буруутай, шударга бус сонгууль боллоо, МАХН-ыг газартай нь тэгшлэе” хэмээн цөс нь хөөрсөн олны жагсаал МАХН-ын цагаан байр тийш хөдөлцгөөсөн. Уурсаж хилэгнэсэн олны энэхүү жагсаалд 8000 гаруй хүн оролцсон гэх албан бус тоо байдаг.
Харин тэдний эсрэг 3000 гаруй цагдаа, хүчнийхэн хамгаалалтад гарч, онцгой байдал зарласан өдрүүдэд ажилласан түүхтэй.
Урьд өмнө Монголд гарч байгаагүй өргөн олныг хамарсан түйвээн, самуун өрнөсөн энэ өдрийн хамгийн эмгэнэлтэй нь цагдаа нарын суманд өртөж Энхбаатар, Мөнх-Эрдэнэ, Батсайхан, Ганбаатар, Доржсүрэн гэсэн 25-45 настай шижигнэсэн таван залуу алтан амиа алдсан хэрэг юм.
Долоодугаар сарын 1-ний үймээнийг өдөөгсөд өнөөдөр ч өчүүхэн арьсаа хамгаалан бултаж, нуугдаж яваа бол зарим нэг нь хурган дарга болж, үлдсэн нь хуулийн хамгаалалтад орчихоод хэнэг ч үгүй дээгүүр харсхийж яваа нь үнэн.
Монголын түүхэнд "Долоодугаар сарын 1-ний үймээн” нэрээр эгнэгт бичигдсэн тэрхүү эмх замбараагүй явдлын үеэр дээрх таван иргэн амь насаа алдсан бол, Онцгой байдлын дөрөв, цагдаа, дотоодын цэргийн 393 албан хаагч, 155 иргэн бэртэж, 118 аж ахуйн нэгжид 11 тэрбум 300 орчим сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсныг мөрдөн байцаалтын шатанд тогтоосон.
Амь насаа алдсан таван иргэний ар гэр тус бүр нь хоёр сая ам.доллар төрөөс нэхэмжилсэн ч хохирогчдын ар гэрт 500 сая төгрөг хувааж олгоод л тэрхүү аллага замхарсан түүхтэй.
Тухайн үед МАХН-ын цагаан байр руу чулуу шидсэн 250 гаруй залуу хавтаст хэрэгт хавсрагдсан болж 2-3 жилийн ял эдэлсэн. Тэднийг одоо ч мөнөөх шоронд ял эдэлсэн гэх тодорхойлолт дагаж, дээрэмчин, тонуулчин, үймээн самуун дэгдээгч гэсэн хар гуншин намтар түүхэнд нь тод хараар бичээстэй л яваа.
Харин зургаан жилийн өмнөх энэ өдрийн үймээний ачаар МАХН л "Сохорсон биш завшив” гэгчээр зургаан давхар байраа одоогийн Тусгаар тогтнолын ордноор сольж, өнөөдөр дархан эрхтэй эзэд нь болж заларцгааж байгаа.
Гэмтэж бэртсэн онцгой болон цагдаа, дотоодын цэргийн албан хаагчдын эмчилгээний зардалд Засгийн газраас нийтдээ 10-аад сая төгрөгийн тусламж үзүүлсэн дүн мэдээ бий. Жагсаалд оролцож МАХН-ын цагаан байранд хадгалагдаж байсан вискинд мансуурч, хэргийн газраас холдож амжаагүй 900 гаруй иргэнийг баривчилсан бөгөөд тэдний 200-д нь шүүхээс ямар нэг хэмжээгээр ял оноосон байдаг.
Сүүлд долоодугаар сарын 1-ний асуудлаар байгуулагдсан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд "Үймээнд оролцон баривчлагдсан 998 хүний 718 нь л сонгуульд саналаа өгсөн” гэсэн сүрхий тодорхойлолт ч бий.
Дээрх 998 хүний 91 нь давтан гэмт хэрэг үйлдсэн, 282 нь саатуулагдах үедээ согтуу байсан нь тогтоогдсон гэдэг. Одоо ингээд зургаан жилийн дараа Монголд анх удаа өрнөсөн олон нийтийг хамарсан тэрхүү эмх замбараагүй явдал, эвдэн сүйтгэж тонон дээрэмдсэн самуун үйл явдлыг дүгнэн цэгнэж суухад үнэн хэрэг дээрээ тэр өдөр Ц.Элбэгдоржийн хэлсэн шиг ард иргэд "Ардчилсан намыг хамгаалсандаа” жагсаагүй юм.
Мөн хэн нэгний турхиралтаар тэнд цуглаагүй. Ерөнхийдөө ажилгүй голдуу, ирээдүйдээ итгэлгүй, алдах, хамгаалах юмгүй хүмүүс ихэвчлэн цуглаж, өөрсдийнхөө үнэ цэнэ, иргэн хүний эдлэх ёстой байр сууриа төрөөс хүсэмжлэвч дүлий дүмбэ байдагт нь бухимдсан уур хорслоо л нэг өдөр ч болтугай сайтар гаргасан хэрэг юм.
Гэхдээ зургаан жилийн өмнөх энэ явдал ард олон уурсаж хилэгнэвэл юунд ч захирагдаж, дийлдэшгүй хүч болдгийг эрх баригчид, тэрхүү үйл явдалд оролцоогүй бусад хүмүүсийн зүрхэнд урссан цусны үнэр, шатаасан барилгын балгасаар хэзээ ч мартахааргүй тамгалан үлдээсэн билээ.
Таван сайхан залуугийн халуун цус урсаж, МАХН-ын цагаан байр дүрэлзэн шатаж байх үед АН-ын дарга байгаад жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж 2011 онд ард иргэдээсээ уучлалт гуйж "Манай улсад ийм эмгэнэлт үйл явдал дахин давтагдах ёсгүй” гэсэн юм.
Үнэхээр ч 2008 оны долоодугаар сарын 1-ний Улаан нүдэн, цуст мягмар гараг монголчуудад дахин тохиолдох ёсгүй. Цуст мягмар гарагийн тухай зургаан жилийн дараа харамсан дурсахад нэг иймэрхүү.
Д.Энхтүвшин
Эх сурвалж:

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3730
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих