Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн хэмээх үндэслэлээр иргэн З.Дүүрэнбилэг Үндсэн хуулийн цэцэд өгсөн бололтой. Тэрээр 6 сарын 20 -ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулган дээр "Эдийн засгийн хөгжлийн яамнаас тагнах чагнах
төхөөрөмж илэрсэн байна" хэмээн мэдээлсэн байна. Үүнийг хэвлэл
мэдээллийнхэн албаны эх сурвалжуудаас тодруулахад прокурорын
зөвшөөрөлтэй хууль ёсны гүйцэтгэх ажиллагаа байсан талаар мэдээлж байсан
билээ. Ийнхүү хууль ёсны гүйцэтгэх ажиллагааны нууцыг мэдсэн ч эс
мэдсэн ч задруулахгүй байх үүргийн Монгол улсын иргэн бүр хүлээдэг
бөгөөд задруулсан этгээд нь хариуцлага хүлээх учиртай. Мөн цагдаа,
тагнуул, АТГ-ын гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн даруйдаа улсын нууцад хамаарагддаг юм байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3738
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих